-
Биржээр борлуулсан нүүрсийг галт тэргээр тээвэрлэж эхэллээ
“Монголын төмөр зам” ТӨХК, “Тавантолгой төмөр зам”, “Монголиан транс лайн” ХХК хамтран, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр борлуулсан нүүрсийг өнөөдрөөс галт тэргээр Мандал боомт руу тээвэрлэж эхэллээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны 3 дугаар сард Хөрөнгийн биржээр 20 багц буюу 128 мянган тонн коксжих нүүрс арилжжээ. Уг нүүрсийг БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлтэй борлуулсан юм.
-
Төв талбайд “Монгол гэр” үзэсгэлэн гарч байна
Уг үзэсгэлэн өдөр бүр 10:00-18:00 цагийн хооронд нээлттэй.
-
АНУ-ын Агаарын аюулгүй байдлын албаныхан Боинг компанийг шалгаж байна
“Боинг шалгалтаа хийж гүйцэтгэсэн эсэх, компанийн ажилтнууд онгоцны бүртгэлийг хуурамчаар үйлдсэн байж болзошгүй эсэхийг шалгаж байна. Үүний зэрэгцээ, Боингийн үйлдвэрлэлийн системд байгаа бүх 787 онгоцыг дахин шалгаж байгаа бөгөөд мөн үйлчилгээнд орж байгаа байгаа хэсгийг хэрхэн шийдвэрлэх тухай төлөвлөгөө гаргах ёстой” гэж FAA-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв
-
Гадаадад байгаа монголчууд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлээрэй
Гадаад улсад оршин суугаа, сонгуулийн насанд хүрсэн, Монгол Улсын иргэд Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 6-наас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар, Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газарт санал өгөх тухай…
-
ОХУ цөмийн зэвсгийн сургуулилалт хийхээ мэдэгдлээ
“Барууны зарим албан тушаалтны өдөөн хатгасан мэдэгдлүүдийн дараа байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой, стратегийн бус цөмийн зэвсэг бэлтгэх, байрлуулах дадлага хийнэ. Мөн ойрын хугацаанд болох сургуулилалтад Өмнөд цэргийн тойрог дахь пуужингийн ангиуд болон тэнгисийн цэргийн хүчнийхэн оролцоно” гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.
-
Морин хуураа түгээн дэлгэрүүлж, сурталчлан таниулж, зааж сургахыг бүх талаар дэмжинэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Морин хуур” үндэсний анхдугаар чуулган зохион байгуулж байгаа нь морин хуураа эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх энэхүү үйл хэрэг төр, засгийн бодлого, түмэн олны дэмжлэгтэйгээр өргөжин тэлж, тодорхой үр дүнд хүрч байгаагийн бас нэгэн бодит илрэл юм