-
Эзэнгүй хашаанд амбаар шатжээ
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багт өчигдөр эзэнгүй амбаар шатсан байна. Энэ дуудлагыг гал сөнөөгчид 05 сарын 06-ны 16:25 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн албан хаагчдыг очиход, эзэнгүй хашаанд 2х4 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсан аж.
-
Гол эргээсээ хальж, айл усанд автжээ
Завхан аймгийн Алдархаан сумын Чигэстэй багийн Солоны-Амны гарманд хаваржиж байсан айл өнгөрсөн шөнө усанд автсан байна. Уг дуудлагыг 05 сарын 06-ны 23:54 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн албан хаагчдыг очиход, иргэн Ц-ын эзэмшлийн 5 ханатай гэр голын усанд автсан байжээ. Уг айлыг аюулгүй газар нүүлгэн шилжүүллээ.