-
Өнөөдөр залуу эрдэмтэд чуулж байна
Шинжлэх ухааны ажилтны 2 дугаар их хурал өнөөдөр “Улаанбаатар” зочид буудалд болно. Энэ хурлын хүрээнд залуу эрдэмтэд чуулах гэж байна. Өөрчлөгдөн даяаршиж байгаа энэ нийгэмд шинжлэх ухааны гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Хиймэл оюун ухаан, цахим шилжилт, и-шинжлэх ухааныг хөгжүүлэх замаар хэрэгцээт мэдлэгийг түгээх улмаар шинжлэх ухааны нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх ёстой. Энэхүү зорилтыг…
-
Гол, усны ослоос сэргийлээрэй
Урин дулаан улирал ирж, цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан, иргэд голын эрэг дагуу амарч, зугаалж байна. Үүнийг дагаад гол, нуурын усанд осолдсон тохиолдол нийслэлд сүүлийн өдрүүдэд 2 удаа бүртгэгдлээ. Иймд: Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх, Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгнийгээ бүртгэдэг байх, Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү ганцааранг нь явуулж тоглуулахгүй байх Согтууруулах…
-
Монголчуудын давсны хэрэглээ 2 дахин их хэвээр байна
Давсны тухай мэдээлэл, сурталчилгааны 7 хоног “Эрүүл зүрхний төлөө давсаа багасгацгаая” уриан дор эхэллээ. Давс хэтрүүлэн хэрэглэх нь зүрх судасны өвчин, тархины цус харвалт, чихрийн шижин болон зарим төрлийн хорт хавдраар өвчлөх шалтгаан болж байна. Монголд 2019 онд хийсэн “Халдварт бус өвчин, осол гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлсийн тархалтын үндэсний IV судалгаа”-гаар нийт хүн амын давсны дундаж…
-
Ойн улаан хачиг тархсан шинэ цэгүүд илрүүллээ
Зоонозын өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв хамтран, Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 5 дугаар сарын 4-ний өдрүүдэд хачгаар дамжих халдварын үүсгэгчийн тархалт тогтоох тандалт судалгаа хийлээ. Судалгаагаар Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам, Жаргалант сумын Хустай аманд ойн улаан хачиг тархсаныг шинээр илрүүлж, тогтоолоо. Түүнчлэн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутгаас Dermacentor…
-
Цахилгаан дамжуулах багана голд унажээ
Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн Өндөртолгойд байсан, 10 кВ-ын 14 дүгээр тулгуур багана өчигдөр орой үерийн улмаас Богдын голын усанд унасан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын даргаар ахлуулсан албан хаагчид, “Алтай-Улиастай эрчим хүчний систем” ТӨХК-ийн Завхан салбарын ажилтнууд хамтран, уг тулгуур баганыг босгон , хэвийн болгов.
-
8 аймгийн нутагт хур тунадас буулаа
Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл, Завхан, Дорнод, Хэнтий аймагт өнгөрсөн хоногт бороо, ууландаа цас орсон байна. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
-
Тайгад судалгааны камер нэмж суурилуулав
Улаантайгын УТХГ-ын Хамгаалалтын захиргааны ажилтнууд Шарга, Тэнгэс голын дагуу судалгааны камер нэмж байрлуулан, хуучин камеруудыг шалгаж цэнэглэлээ. Тайгад цас ханзраагүй, морины өвдөг татсан цастай байна. Тиймээс байгаль хамгаалагчид морь явж, шөнө нь цасан дээр майханд хонон, ажлаа амжуулжээ.
-
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ
ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ХОЁР ХАР ШАР БАР ӨДӨР
-
ЦАГ АГААР: Өдөртөө 16 хэм дулаан байна
Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулж байна.