Day: May 16, 2024

  • “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

    Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “…Хуралдааны ирц хуулийн төсөл эцэслэн батлах шаардлага хангахаар бол бусад өдөр, цагт хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалтыг явуулж болно” хэмээн заасны дагуу нэгдсэн хуралдаанаар эхлээд хууль, тогтоолын төслүүдийг эцэслэн батлав.

  • Гөлсөнөөгчид гал унтраах дрон, роботтой болжээ

    Гөлсөнөөгчид гал унтраах дрон, роботтой болжээ

    Онцгой байдлын байгууллага гал унтраах дрон, робот зэрэг техник хэрэгслүүд худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн болжээ. Гал унтраах дрон 70 км/цагийн хурдтайгаар 500 метр хүртэлх өндөрт 5-10 км-ийн радиуст ниснэ. Цельсийн -40-70 градусын хүйтэнд бүрэн ажиллаж, ус болон хуурай бодис цацах, пуужин харвах зэрэг гурван төрлөөр гал унтраана. 17-20 м/с хүчтэй салхинд ч ажиллах боломжтой ажээ. …

  • 10 судлаачид докторын тэтгэлгийн батламж гардууллаа

    10 судлаачид докторын тэтгэлгийн батламж гардууллаа

    Тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр докторын үндсэн хөтөлбөрт хамрагдаж, Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгтэй суралцах шилдэг залуу 10 судлаачид тэтгэлэг олгох батламж гардууллаа.

  • Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалт ирэх онд бүрэн дуусна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мянганы сорилтын II Компакт гэрээний хүрээнд барьж буй дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн бүтээн байгуулалттай танилцлаа

  • “Нүүрсний хулгай”-н 84 хэргээс 9-ийг шүүх шийдвэрлэжээ

    “Нүүрсний хулгай”-н 84 хэргээс 9-ийг шүүх шийдвэрлэжээ

    “Нүүрсний хулгай”-н нийт 84 хэрэгт цагдаа, тагнуулын байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. 9 хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн бол 13 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бол прокурорын байгууллага 4 хэрэг хянаж байна

  • Гадаад хэлтэй 5000 жолооч жуулчдад үйлчилнэ

    Гадаад хэлтэй 5000 жолооч жуулчдад үйлчилнэ

    Жуулчид такси үйлчилгээг албан бус хэлбэрээр авах сонирхолгүй байдаг. Учир нь, өөрийн автомашинаараа таксигаар үйлчилж буй иргэд жуулчдаас илүү төлбөр авах, мөн хэл нэвтрэлцэхгүй байх, эд зүйлээ мартаж буувал буцааж олж авах боломжгүй зэрэг нь тэдний болгоомжлох шалгаан болдог. Тэгвэл энэ мэт асуудлыг бүртгэлтэй такси компани шийдэж, жуулчдад зориулсан үйлчилгээ үзүүлэх юм.

  • Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

    Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өнөөдөр өргөн барилаа. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд “Хуримтлалын сан” газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударга хүртээх, зорилгоор эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлэхээр заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газар Үндэсний орон сууцжуулалтын тухай хуулийн төслийг боловсруулсан юм. Хүн амын…

  • “Улаанбаатар марафон”-ы маршруттай танилц

    “Улаанбаатар марафон”-ы маршруттай танилц

    1.5 км: МУИС-ШУТИС-МУБИС-Централ Тауэр-Соёлын төв өргөө 5 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Цэцэг төв-Зоос гоёл-ШУТИС-ИМарт-СЭЗИС-МУБИС-Соёлын төв өргөө 10 км: Соёлын төв өргөө-Төв шуудан-Нэгдүгээр сургууль-Гранд Хан айриш паб-Циркийн хойд уулзвар-Авлигатай тэмцэх газар-Бөмбөгөр худалдааны төв-Ази фарм-25-р суваг телевиз-Бишрэлт дэлгүүр-Тэнгис кино театр-Зоос гоёл-Тавдугаар сургууль-Хүүхдийн урлан бүтээх төв-МУИС Бизнесийн сургууль-ШУТИС- ИМарт-Петровис-Сансрын аюулгүйн тойрог-Сансрын тунель-Зүүн 4 зам-Бөхийн өргөө-СЭЗИС-МУБИС-103-Японы ЭСЯ-Чойжин ламын сүм музей-Соёлын төв өргөө 21…

  • Караоке 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилжээ

    Караоке 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаагаар үйлчилжээ

    Прокурорын байгууллага 5 дугаар сарын 10-16-нд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 18 байгууллага, албан тушаалтанд  мэдэгдэл хүргүүллээ. Тухайлбал: – Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “В” караоке 21 нас хүрээгүй хүнд архи, дарс, шар айраг зэрэг согтууруулах ундаагаар үйлчилжээ. Уг караокег ажиллуулдаг “У” ХХК-ийн захиралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан…

  • Хувийн хэвшлийнхэн ахмад настныг асрах үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, дэмжлэг авах боломжийг нээнэ

    Хувийн хэвшлийнхэн ахмад настныг асрах үйл ажиллагаанд хөрөнгө оруулж, дэмжлэг авах боломжийг нээнэ

    УИХ-ын чуулганы хуралдаанаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.  Хуулийн төслийн талаар Ажлын хэсгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. “Өнөөдрийн байдлаар 300 гаруй өндөр настан Батсүмбэр дэх ахмадын асрамжийн газарт асруулж байгаа. Гэтэл хэрэгцээ маш их байгаа. Тийм учраас хувийн хэвшил ахмад настныг асрах үйл ажиллагаанд хөрөнгө оруулалт хийх, хамтрах, үүнийхээ…