-
Чингис-Баруун-Уртын замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчлэв
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ 2024 онд олон улс, улсын чанартай авто замуудын мэдээлэх самбар, хэвтээ тэмдэглэгээ, километрийн заалтыг шинэчлэн сайжруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд “Талын зам” ТӨХК Өндөрхаан-Баруун-Урт чиглэлийн замын тэмдэг, тэмдэглэгээг шинэчилж, засварлалаа. Мөн БИС-310 тусгай зориулалтын авто машинаар замын нүхэн эвдрэл засаж байна.
-
“Чингис хаан” нисэх буудал 4 одтой боллоо
Монгол Улсын иргэний нисэхийн түүхэнд анх удаа “Чингис хаан” олон улсын нисэх буудал 2024 оны 2 дугаар сард Дэлхийн агаарын тээвэрлэгчид, нисэх буудлуудын үйлчилгээнд зэрэглэл олгодог олон улсын агаарын тээврийн судалгаа, үнэлгээний “Скайтракс” аудитын байгууллагаас “4 STAR AIRPORT” зэрэглэл хүртсэн юм. 4 дүгээр сарын 17-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Франкфурт хотод зохион байгуулагдсан “SKYTRAX WORLD…
-
Ипотекийн зээлийн эргэн төлөлт хамгийн өндөр байна
Улсын хэмжээнд энэ оны 4 дүгээр сарын эцэст төгрөгийн хадгаламж 18.7 их наяд төгрөгт хүрчээ. Үүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Нийт хадгаламжийн 15.8 их наяд төгрөг нь иргэдийнх, 2.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх юм байна. Харин иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад олгосон нийт зээлийн өрийн…
-
АН-ын хамгийн тэнэг алдаа
АН-аас яаж ийгээд алдаа олдох юм даа. Гишүүд нь гонгинуур ч гэж жигтэйхэн. Ээждээ эрхэлсэн, эцэгтээ туньсан эрх хүүхэд шиг л аашлах юм. Жагсаалтад дээгүүрт бичигдэх ёстой байтал доогуур биччихлээ гэж гонгиноно. Хан-Уулд нэр дэвших гээд эртнээс тойргоо усалж байтал өөр тойрог өгөөд, ус гарзадчихлаа гэж гоморхоно. Үндэсний бодлогын хорооны зарим гишүүн нь СЕХ руу…
-
Орбитод зам хаана
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Цэргийн хотхоноос Хилчин холбоочдын гудамжны уулзвар хүртэлх авто замыг 5 дугаар сарын 24-ний шөнийн 23:00 цагаас 5 дугаар сарын 27-ны өглөөний 07:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ. Иймд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас жолооч нарт анхаарууллаа.