-
Палестины тусгаар тогтнолыг Ирланд, Норвеги, Испани хүлээн зөвшөөрлөө
Ирланд, Норвеги, Испани улсууд тавдугаар сарын 28-наас эхлэн Палестиныг албан ёсоор тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрөхөө зарлалаа. Норвеги улсын Ерөнхий сайд Йонас Гар Сторе лхагва гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэрээ уг шийдвэрийг мэдэгдсэн байна. Тэрээр “Энэ бол Ойрхи Дорнодод тогтвортой энх тайвныг авчрах цорын ганц шийдэл болох Израиль, Палестин улсууд энх тайвнаар зэрэгцэн оршин тогтноход оруулсан хөрөнгө оруулалт”…
-
Хулгайд алдсан 3 машин, 2 мотоциклийг хайж байна
Орон сууцны гадна, албан байгууллагын зогсоол, амралтын газрын хашаанаас тээврийн хэрэгсэл хулгайлах гэмт хэрэг гарах болжээ. Ийм байдлаар алдсан 3 машин, 2 мотоциклийг Тээврийн цагдаагийн алба хайж байна. Эдгээр машин, мотоциклийг харсан хүмүүс 102 дугаарын утсанд мэдээлнэ үү!
-
Өмнөговийн Цогтцэцийд газар хөдөллөө
Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун хойд зүгт 10 км зайд өнөө өглөө буюу 5 дугаар сарын 23-ны 04:16 цагт газар 4.3 магнитудын хүчтэй хөдөллөө. Уг чичирхийллийн голомт 43°47’24.0″N 105°27’36.0″E байршилд болсныг Одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн тогтоожээ. Иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн ч ямар нэг хохирол учраагүй байна.
-
Тайвань арлыг тойрон, Хятад улс цэргийн сургуулилалт хийж эхэллээ
Уильям Лай Тайванийн Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс хойш гуравхан хоногийн дараа Хятад улс Тайванийг тойрон цэргийн сургуулилалт хийж эхэллээ. Хятадын Ардын Чөлөөлөх Армийн хэвлэлийн төлөөлөгч Ли Си уг сургуулилалтыг “Салан тусгаарлах үзлийн төлөөх хүчтэй шийтгэл” гэж хэллээ. Өнөө өглөө эхэлсэн сургуулилалт Тайванийн гол арлын эргэн тойронд, тэр дундаа баруун талаараа Тайванийн хоолой, Тайбэйгийн хяналтад байдаг Кинмэн, Мацу, Вукиу, Дун-ин…
-
20 гүүрэнд үзлэг, судалгаа хийж байна
“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын хэлтэс энэ онд Улаанбаатар-Эрдэнэт-Булган-Мөрөн, Улаанбаатар-Цэцэрлэг-Улаангом-Боршоо боомт чиглэлийн 20 гүүрэнд техник ашиглалтын түвшин тогтоох үзлэг, судалгаа хийж байна. Эдгээр гүүрний зорчих хэсэг, алгасалтын бүтэц, тулгуур, гүүр замын уулзвар буюу дөхөх далан, бетон бүтээцийн бат бэх, эвдрэлийг судалж, ашиглалтын нөхцөл байдлыг тодорхойлно. Үүний дараа эдгээр гүүрэнд ямар засвар хийх, хэрхэн арчлах талаарх санал…
-
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли Доналд Трампад саналаа өгнө
Бүгд Найрамдах намаас (БНН) ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч асан Никки Хейли түүний өрсөлдөгч болох Ерөнхийлөгч асан Доналд Трампад саналаа өгөхөөр төлөвлөж байгаагаа лхагва гарагт мэдэгдлээ. Трампын НҮБ-ын элчин сайдаар ажиллаж байсан хатагтай Хейли гуравдугаар сарын эхээр намын анхан шатны сонгуульд нэр дэвшихээс татгалзсан юм. Сонгуулийн компанит ажлаа дуусгаж байгаагаа зарласнаас хойш лхагва гарагт анхны олон нийтийн…