-
Маргааш амрах зах, худалдааны төвүүд
Маргааш болох “Автомашингүй өдөр”-өөр амрах томоохон зах, худалдааны төвүүдийн талаар УБЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсээс мэдээллээ. Зам хаах бүсэд байрлалтай Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргийн 20 гаруй худалдааны төв, захууд бямба гарагт амарна.
-
Монголын сонгуулийг Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага ажиглана
Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (OSCE)-ын Ардчилсан институт хүний эрхийн газар (ODIHR)-аас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг ажиглах Хорооны тэргүүн Элчин сайд Жэннифер Браш болон бусад шинжээч, мэргэжилтнүүдийн төлөөллийг энэ сарын 22-нд хүлээн авч уулзлаа. Их хурлын ээлжит сонгуулийг тус байгууллагын 11 шинжээч, мэргэжилтнээс бүрдсэн хороо ажиглахаар…
-
Бугантад гал түймэр унтраах сайн дурын анхны бүлэг байгууллаа
Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгонд энэ сарын 22-нд гал түймэр унтраах 20 хүний бүрэлдэхүүнтэй сайн дурын бүлэг байгууллаа. Тосгоны залуусаар уг бүлгийг байгуулж, ой, хээрийн түймэр, ахуйн гал унтраах тактикийн сургалтад хамруулан, иж бүрэн хамгаалах хэрэгслээр хангав. Мөн тус бүлэгт гал унтраах бага оврын авто машин хүлээлгэн өгсөн байна. Тус бүлэг Монгол Улсад байгуулагдсан, онцгой байдлын сайн дурын анхны…
-
“Эрдэнэт үйлдвэр”-ийн усан сангаас ус шүүрч, айлуудыг усанд автуулжээ
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагт хэсэгт орших, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэр Хаягдлын аж ахуйн хэсгийн усан сангийн шинээр хийгдсэн баруун урд талын хэсгийн далангийн хоёр дахь мөргөцгөөс ус шүүрч, ойролцоох айлуудын хашаа руу орсон байна. Иргэн Б-ийн 5 ханатай гэр, Н, Н, Н нарын 3 хашаа усанд автсан аж. Холбогдох байгууллагуудад энэ дуудлага 5 дугаар сарын 23-ны 20:45 цагт иржээ. Тус аймгийн Онцгой байдлын…