Day: May 28, 2024

  • 20 тэрбумаар баригдах үерийн даланг хүлээсээр дараагийн үертэй золгох нь

    20 тэрбумаар баригдах үерийн даланг  хүлээсээр дараагийн үертэй золгох нь

      Ойр тойронд нь шуудайтай элс овоолсон зам талбай нь эвдэрсэн энэ байдал арван сарын өмнөх дүр зураг. Өөрөөр хэлбэл өнгөрсөн жил Нийслэлд 3-4 хоног үргэлжлэн орсон борооны улмаас хот тэр аяараа усанд автаж толгойтой болгоныг сандаргасан. Энэ үед хотын удирдлагууд гүүр байгууламж нураах , үерийн далан суваг барих асуудлыг хурцаар хөндөж байсан ч өнөөдөр…

  • Хойлог агнасан хэргийг шүүхэд шилжүүлэв

    Хойлог агнасан хэргийг шүүхэд шилжүүлэв

    Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас ховор амьтны жагсаалтад орсон 2 ширхэг Алтайн хойлог шувууг тусгай зөвшөөрөлгүйгээр агнаж, тээвэрлэсэн иргэн Ж.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ан агнах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.

  • Байлдааны 700 ширхэг сум авч хадгалжээ

    Байлдааны 700 ширхэг сум авч хадгалжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас байлдааны зориулалттай үйлдвэрлэгдсэн 700 ширхэг сумыг хууль бусаар тээвэрлэж, хадгалсан иргэн Б.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэв.

  • 58 шинэс огтолсон хэргийг шүүхэд шилжүүлжээ

    58 шинэс огтолсон хэргийг шүүхэд шилжүүлжээ

    Архангай аймгийн Прокурорын газраас иргэн Б.Х, Б.Б нар нь хууль бусаар 58 ширхэг шинэс модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, тээвэрлэн ойн санд 8.6 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2.2 /Хууль бусаар мод бэлтгэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  шилжүүлжээ.

  • Гаалийн цахим системд урьдчилсан мэдүүлгийн системийг холбож байна

    Гаалийн цахим системд урьдчилсан мэдүүлгийн системийг холбож байна

    Олон улсын авто тээвэрчдийн холбоо 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд  “Международный центр приграничного сотрудничесва”-д зохион байгуулсан уулзалт, хэлэлцүүлэгт Монгол, Хятад, Узбекистан, Казахстан Улсын  гаалийн байгууллагын төлөөлөгч нар болон тус улсуудын авто тээвэрчдийн холбоо (НАРТАМ, AIRCUZ, CRTA,  GIRCA,  KAZATO)-ны төлөөлөгч нар оролцлоо. Уулзалтаар TIR горимын тээвэрлэлтийг “НОГООН ГАРЦ”-аар нэвтрүүлж байгаа туршлага,  БНХАУ-ын  TIR  горимын тээвэрлэлтэд тавьж буй…

  • Малын яс, тос, өөх, уураг экспортолж байна

    Малын яс, тос, өөх, уураг экспортолж байна

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2023 оны 10 дугаар сард БНХАУ-д айлчлахтай холбогдуулан Монгол Улсын Гаалийн ерөнхий газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гаалийн ерөнхий газар хооронд  “Монгол Улсаас БНХАУ-д үйлдвэрийн зориулалтаар ашиглах мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн экспортлох хорио цээр, мал эмнэлгийн ариун цэврийн шаардлага” протоколыг байгуулсан. Өнөөдрийн байдлаар Монгол Улсаас  БНХАУ-д үйлдвэрлэлийн зориулалтаар малын яс, өөх…

  • Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх удаа тархины хавдрыг авах мэс заслыг хийжээ

    Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт анх удаа тархины хавдрыг авах мэс заслыг хийжээ

    2024 оны 05.24-ны өдөр Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Мэдрэлийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан үйлчлүүлэгчийн СТ оношилгоогоор Тархины хавдар оношлогдож Яаралтай журмаар МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН ЗӨВЛӨХ ЭМЧ Х.ХУСАЯН эмчтэй хамтран Тархины хавдарыг авах хагалгааг амжилттай хийж үйлчлүүлэгчийн эрүүл мэндийг хамгааллаа. Тус хагалгаанд Б.Мөнхпүрэв эрхлэгчтэй Мэс засал Гэмтлийн тасаг, М.Отгонтуяа эрхлэгчтэй Мэдрэлийн тасаг, Б.Батдэлгэр эрхлэгчтэй Эрчимт…

  • Б.Тэгшбаяр олимпын эрх авснаар хоёр дугуйчин Парисын олимпод уралдахаар боллоо

    Б.Тэгшбаяр олимпын эрх авснаар хоёр дугуйчин Парисын олимпод уралдахаар боллоо

    Узбекистан улсад болж буй дугуйн Ази тивийн аварга шалгаруулах “Tour of Bostonlig” UCI 2.2 олон өдрийн тэмцээний ганцаарчилсан гараатай 30 км-ын цагийн уралдаанд ОУХМ Б.Тэгшбаяр түрүүлж, шар цамцны эзэн болсноос гадна “Парис 2024” зуны олимпын наадмын эрхийг авлаа. Энэ гарааны дараа түрүүлсэн тамирчинд зуны олимпын наадамд уралдах эрх олгох байсан ба 2016 онд Track дугуйн…

  • 2017 онд гадаад руу ниссэн “шувуу”-г авчирлаа

    2017 онд гадаад руу ниссэн “шувуу”-г авчирлаа

    Олон Улсын Эрүүгийн Цагдаагийн Байгууллага Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Н-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд өнөөдөр (2024.05.28) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Н 2017 онд удаа дараа дээрэмдэх болон хулгайлах гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байхдаа гадаад улсад оргон зайлжээ.  Түүнийг “Шувуу” ажиллагааны хүрээнд…

  • Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

    Нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулав

    Ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаа сарын 01-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр,…