-
Нийслэлхүрээ өргөн чөлөөний замыг маргаашнаас засна
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Нийслэлхүрээ өргөн чөлөөний авто замыг хэсэгчлэн засна. Нэгдүгээр хэсэг: “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвараас “И-Март” худалдааны төвийн уулзвар хүртэлх хойд хэсгийн авто замыг 6 сарын 1-ний өдрийн 23:00 цагаас 3-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэл хийнэ. Хоёрдугаар хэсэг: “И-Март” худалдааны төвийн уулзвараас “Дүнжингарав” худалдааны төвийн уулзвар хүртэлх урд хэсгийн авто замыг 6 сарын 4-ний…
-
Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв шинэ байртай болно
АНУ-ын Aрд түмний хүмүүнлэгийн тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хүрээнд баригдах Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв 119 дүгээр ангийн шинэ барилгын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Шинээр баригдах тус ангийн барилга нь орчин үеийн стандартад нийцсэн, иж бүрэн гурван давхар, төмөр бетон бүтэцтэй, Мак Евро блок дүүргэлттэй 1400 метр квадрат хэмжээтэй. Мөн гадна талбайн тохижилт, ногоон байгууламж, инженерийн шугам сүлжээг иж бүрэн шийдвэрлэх…
-
Айл шатаж, нэг хүн түлэгджээ
Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороонд өчигдөр орой айлын гэр шатжээ. Энэ тухай дуудлагыг 30-ны өдрийн 16:04 цагт хүлээн авч, тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн албан хаагчдыг очиход, иргэн Б-ын 4 ханатай гэр, эд хогшил шатаж байжээ. Уг гал түймэрт иргэн Н /36 настай, эмэгтэй/ гар хэсгээрээ түлэгдсэн байсан аж. Түүнийг Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд…
-
Хөвсгөлд өнгөрсөн шөнө газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Хармай багийн Бярангийн-Эх гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 251 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 69 км-т, Ө-51°52’48.0″, У-98°49’12.0″/ 05.31-ний өдөр 00:47:51 цагт газар 4.1 магнитуд хүчтэй хөдөллөө. ОБЕГ-аас тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Цагааннуур сумын Засаг дарга нараас тодруулахад уг газар хөдлөлтийн талаар тодруулахад чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохирол үгүй гэж мэдээлсэн…
-
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн марафон гүйлт”-тэй
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Хүүхдийн марафон гүйлт” болно. ХЭҮК-ын санаачилгаар Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хамтран, уг марафоныг 09:00-16:30 цагийн хооронд “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” уриан дор зохион байгуулна. Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв…
-
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Kids Art Festival”-тай
Хүүхдэд урлагийн боловсрол олгох, сэтгэн бодох, өөрийгөө илэрхийлэх чадвар, бүтээлч хандлага төлөвшүүлэн хөгжүүлэх зорилготой “Kids Art Festival” 6 дугаар сарын 1-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. “Creative Kids Hub Mongoliа” байгууллагын санаачилсан энэ өдөрлөгийг ХНХЯ, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, нийслэлийн ЗДТГ, Төв цэнгэлдэх хүрээлэн хамтран зохион байгуулж байна. Энэ өдөрлөгт ирсэн хүн бүр…