-
Зарим голын ус 10-65 см нэмэгдлээ
5 дугаар сарын 31-ний байдлаар Хэрлэн, Онон голын эх, Туул гол адаг хэсгээр усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см-ээр нэмэгдлээ. Эг, Балж, Барх болон Хангайн нуруунаас эхтэй Завхан зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-65 см нэмэгдсэн байна. Хэрлэн гол Төв аймгийн Мөнгөнморьт сум, Ховд гол Ховд аймгийн Мянгад сум, Идэр гол Завхан аймгийн Тосонцэнгэл сум орчмоор үерийн түвшинг 5-25 см давжээ.…
-
Нью-Йорк хотын тангарагтны шүүх Доналд Трампыг буруутай гэж үзжээ
АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампыг АНУ-ы шүүх хуурамч мөнгөтэй холбоотой хэрэгт буруутай гэж дүгнэжээ. Нью-Йорк хотын тангарагтны шүүх долоон долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын шийдвэрээ пүрэв гарагийн үдээс хойш гаргаж, Трампыг 34 зүйл ангиар буруутай гэж үзлээ. Прокурорууд мэдүүлэг авахын тулд хорь орчим гэрчийг дуудсан бөгөөд мягмар гарагт сүүлийн хурал дууссаны дараа тангарагтны шүүх хоёр өдрийн турш…
-
“Google” Малайзад үүлэн тооцооллын технологи хөгжүүлэхэд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна
“Google” компани Малайз улсад хоёр тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр боллоо. Үүнд дата төв болон үүлэн тооцооллын технологийг хөгжүүлэх санаачилгууд багтсан байна. Ингэснээр тус улсын салбар бүрд 26 мянга 500 гаруй ажлын байрыг дэмжиж, 3.2 тэрбум ам.долларын эдийн засгийн өгөөжтэй байх урьдчилсан тооцоог Малайзын Худалдааны яамнаас гаргажээ. Энэ нь “Google-ийн Зүүн Өмнөд Ази дахь хамгийн…
-
Хөвсгөлийн ойг цэвэрлэж байна
Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргааны ажилтнууд Хөвсгөл нуурын зүүн эргийн ойг цэвэрлэж байна. Дорготын-Үзүүр гэх газарт 1997 онд түймэр гарчээ. Тэр үед шатсан модод одоо болтол хөнөөлт шавжны үүр болон хөглөрч иржээ. Түймэр гарснаас хойш ой өөрөө маш удаан нөхөн сэргэж байгаа аж. Тиймээс энэ хавийн ойд цэвэрлэгээ хийж байна. Түймэрт өртсөн 5…
-
Б.Хурц, С.Баярцогт, Х.Бат-Ялалт, Ж.Баясгалан нарыг бүртгэхээс татгалзжээ
Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Энэ сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг СЕХ-нд ирүүлжээ. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс…
-
Н.Номтойбаяр тэргүүтэй 154 нэр дэвшигчийг СЕХ бүртгэхээс татгалзжээ
Сонгуулийн ерөнхий хорооны өчигдөр (2024.05.30)-ийн хурлаар УИХ-ын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв. Энэ сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 19 нам, 2 эвслээс сонгуулийн тойрогт нэр дэвшүүлэх 985, жагсаалтаар нэр дэвшүүлэх 385, бие даан нэр дэвшүүлэгч 46, нийт 1416 хүний баримт бичгийг СЕХ-нд ирүүлжээ. Баримт бичгийг нягтлан шалгах хуулийн хугацаанд 17 нэр дэвшигч нэр дэвшихээс…
-
RFID цахим гэрчилгээг үнэ төлбөргүй нааж байна
Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг орон даяар харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажил үргэлжилж байгааг АТҮТ мэдээллээ. RFID цахим гэрчилгээгээр тээврийн хэрэгслийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх юм. Тухайлбал, татвар, даатгал, техникийн хяналтын үзлэг, оношилгоо, торгуультай холбоотой бүхий л мэдээллийг нэгтгэн, нэгдсэн сан үүсгэнэ. RFID цахим гэрчилгээтэй болсноор холбогдох төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгтгэн харах боломжтой болно. Энэ нь ямар нэгэн чип,…