Day: June 5, 2024

  • Нутгийн иргэд нэгдэн 500 метр замыг хучилттай болгожээ

    Нутгийн иргэд нэгдэн 500 метр замыг хучилттай болгожээ

    Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын удирдлагууд “Нэг өрх-Нэг цемент”  аян өрнүүлж төв зам дагуух 500 метр замыг хатуу хучилттай болгожээ. Аянд төсөвт байгууллагын алба  хаагчид оролцохын зэрэгцээ бүтээн байгуулалтыг  сумын иргэдийн техник, хэрэгслийн тусламжтайгаар гүйцэтгэжээ  

  • БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа

    БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө дурсгалын мод тарилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко Монгол Улсад 2024 оны зургаадугаар сарын 01-04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНБУ-ын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко нар уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт зэрэг дэлхий нийтэд тулгамдаж буй сорилтыг даван туулах хүч чармайлтад хувь нэмрээ оруулахыг бэлгэдэж “Монгол соёлын парк” цогцолборт дурсгалын мод тарилаа. Ерөнхийлөгч…

  • Богд ууланд моторт дугуй, мотоцикл унахгүй байхыг анхаарууллаа

    Богд ууланд моторт дугуй, мотоцикл унахгүй байхыг анхаарууллаа

    Тусгай тоноглолтой моторт дугуй, мотоцикл хэрэглэгчдэд Богдхан уулын Дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаанаас анхааруулга гаргалаа. Энэ ууланд 50 гаруй төрөл зүйлийн зэрлэг амьтан амьдардаг. Жил бүрийн хавар, зун амьтад үрждэг үе. Энэ үеэр амьтны аймгийн байршил, өсөлт, үржилд  сөрөг нөлөө үзүүлэхгүй, зэрлэг амьтныг үргээж цочоохгүй байх, уул хадаар зөвшөөрөгдөөгүй зам, жим гаргахгүй  байх ёстой юм.  Богдхан уулын дархан цаазат газрын онгон болон хамгаалалтын бүсэд…

  • ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сүлд тэнэж одно

    ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал сүлд тэнэж одно

    2024.06.05 / ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 29 ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР Үс засуулвал: Сүлд тэнэж одно Наран ургах, шингэх: 04.55-20.47 Барилдлага: Үхэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Суудал: Ус Аргын тооллын 6 сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 29, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь…