Охин

Өдөрт идэж буй хоол, ууж буй шингэн зүйлээ аль болох биед тустай, эрүүл зүйлийг сонгохыг од эрхэс сануулж байна. Мөн аялал зугаалгад явахдаа анхааралтай байгаарай. Хурдан аргаар мөнгө олох гэсэн бүтэлгүй санааг орхих хэрэгтэй. Эс бөгөөс хууль шүүхийн маргаанд холбогдож болзошгүй. Энэ долоо хоногт сайн дурын ажил хийж, бусад хүмүүст туслах хэрэгтэй. Мөн өнгөрсөн хугацаанд дутуу орхисон ажлуудаа гүйцэлдүүлэх цаг гарна. Хэрвээ асуудал гарах бол туршлагатай хэн нэгнээс туслалцаа авахад гэмгүй. Энэ долоо хоногт оюутан, сурагч нар ирээдүйд хэрхэн амьдрах талаараа бодвол зохилтой. Хэрэв зөв сонголтоо хийж чадвал ирээдүйд хором мөч бүрийг аз жаргалтай өнгөрүүлнэ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *