Day: July 31, 2024

  • Борооны дараа ариутгал хийж байна

    Борооны дараа ариутгал хийж байна

    Улаанбаатарт энэ зун хур ихтэй байгаа учраас борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг ус их тогтсон орон сууцны болон гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан, шуудуу, зах, худалдааны төв, хогны цэгүүдэд хийж байна.

  • Тогтоол усанд хүн живжээ

    Тогтоол усанд хүн живжээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, “Монгол” шилтгээний урд Туул голд сэлэхээр 1 хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлага өчигдөр 16:49 цагт онцгой байдлын албанд иржээ. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг 17:27 цагт очиход, 36 настай залуу согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд сэлэхээр ороод осолдсон байжээ. Түүний цогцсыг эрэн хайх ажиллагаа өчигдөр үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт…

  • Архангай, Өмнөговьд үер буужээ

    Архангай, Өмнөговьд үер буужээ

    Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт өчигдөр 17:00-17:45 цагийн хоорон аадар орж, олон айл усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, Мэдээлэл, харилцаа холбооны газар 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг соруулж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Цэций-Уулын 7 дугаар гудамжны айлууд өчигдөр орой усанд авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал…

  • Увсын 3, Завханы 1, Ховдын 1 суманд аянга бууж, 1 хүн өртжээ

    Увсын 3, Завханы 1, Ховдын 1 суманд аянга бууж, 1 хүн өртжээ

    Өчигдөр баруун аймгуудын нутгаар дуу, цахилгаантай бороо орж, Увс аймгийн 4 сум, Завханы 1 суманд аянга бууж, олон тооны мал, 1 хүнийг ниргэлээ. 3 айлын 31 бод, 30 бог уг аянганд өртөн хорогджээ. Үүнд:  Увс аймгийн Ховд сумын Халиунбулаг багийн Олон нуурын бэлчирт 06:00 цагийн орчим аянга бууж, 14 үхэр ниргэжээ. Халиунбулаг багийн засаг даргаар ахлуулсан ажилтнуудыг газар дээр нь очиход,…

  • Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөгийн зам үерт өртжээ

    Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөгийн зам үерт өртжээ

    А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн авто замын 0-1 км-ийн хооронд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас айлуудын гудамж дундуур үерийн ус урсаж, уг замын хөвөө угаагджээ. Мөн замын зорчих хэсэг дээр шороо, лаг шавар хуримтлагдсан байна. Уг замыг хариуцагч “Архангай АЗЗА” ТӨХК, бүс нутаг хариуцсан хяналтын инженер замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс замын зорчих хэсэг…

  • Чингис-Чойбалсангийн замыг заслаа

    Чингис-Чойбалсангийн замыг заслаа

    А0502 дугаартай Чингис-Чойбалсан чиглэлийн авто замд 2024.07.27-ны өдөр хүчтэй аадар бороо орсны улмаас 34-36 дахь км-ийн хооронд замын хөвөө угаагдан эвдэрсэн юм. Уг замыг хариуцагч “Харгуй” ТӨХК замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, эвдрэлийг бүрэн заслаа.

  • Илгээлтийн багш нар 5200 сурагчид хичээл заажээ

    Илгээлтийн багш нар 5200 сурагчид хичээл заажээ

    Монгол Улсад боловсролын хүртээмжийг сайжруулж, хүүхэд бүрд хүссэн ирээдүйгээ бүтээх боломжийг бий болгох зорилготой “Teach for Mongolia” буюу “Илгээлтийн багш” хөтөлбөрийн анхны элсэгч болох 13 залуу багш 2022-2024 оны хичээлийн жилүүдэд 7 аймгийн 8 сумын ерөнхий боловсролын сургуулиудад хоёр жилийн хугацаанд 5,200 гаруй сурагчдад хүрч ажилласан байна.  Дэлхийн 60 гаруй оронд боловсролын хүртээмжийг нэмэгдүүлж, тэгш…

  • ТАНИЛЦ: “Жангар” фестивалийн хөтөлбөр

    ТАНИЛЦ: “Жангар” фестивалийн хөтөлбөр

    Говь-Алтай аймгийн Засаг даргын санаачилгаар ганц бие залуучуудад зориулсан “Жангар” энтертаймент фестивалийг гурав дахь удаагаа “Дөргөний эрэг дээрх 247” нэртэйгээр зохион байгуулахаар боллоо. 8 дугаар сарын 2-4-нд болох уг фестивальд 21 аймаг, хотын залуус оролцоход нээлттэй. Дөргөн нуур Улаанбаатар хотоос 1300 км зайтай. Ховд аймгийн Чандмань, Говь-Алтай аймгийн Хөхморьт, Завхан аймгийн Дөрвөлжин сум зэрэг 3 аймгийн…

  • Живээд 44 жил болсон машиныг татан гаргалаа

    Живээд 44 жил болсон машиныг татан гаргалаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар  Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах ажил Хөвсгөл нуурын Марааны буланд үргэлжилж байна. Тус ажиллагааг ОБЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн  ахалж байгаа бөгөөд ажлын…

  • Аянганаас ингэж сэргийлээрэй

    Аянганаас ингэж сэргийлээрэй

    АЯНГА ЦАХИЛГААНААС ХЭРХЭН СЭРГИЙЛЭХ ВЭ? -Аянгын дуу бүдэгхэн сонсогдлоо ч гэсэн өөрийн чинь байгаа газар аянга буух аюултай. -Аянга нь өндөрлөгт оршин байгаа зүйл рүү унах нь элбэг байдаг.  -Өндөр зүйл дээр буусан аянга нь түүнээс 4 метрийн дотогш байх зүйл уруу дамжих тохиолдол байна.  -Биедээ металлан эд юм зүйсэн зүйгээгүйгээс үл хамааран аянга бууна.…