-
Архангай, Өмнөговьд үер буужээ
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт өчигдөр 17:00-17:45 цагийн хоорон аадар орж, олон айл усанд автжээ. Тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, Мэдээлэл, харилцаа холбооны газар 7 орон сууцны зоорийн давхар, 13 гэр, байшингийн усыг соруулж байна. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн Цэций-Уулын 7 дугаар гудамжны айлууд өчигдөр орой усанд авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал…
-
Борооны дараа ариутгал хийж байна
Улаанбаатарт энэ зун хур ихтэй байгаа учраас борооны дараах ариутгал халдваргүйжүүлэлтийг ус их тогтсон орон сууцны болон гэр хороолол, хүүхдийн тоглоомын талбай, үерийн далан, шуудуу, зах, худалдааны төв, хогны цэгүүдэд хийж байна.
-
Зайсан орчмын 5000 хэрэглэгчийг төвийн шугамд холбож байна
Нийслэлийн Хан-Уул дүүргийн Зайсан орчмын суурьшлын бүсийн иргэд, аж ахуйн нэгжүүд цэвэр ус, дулааны шугам сүлжээнд холбуулахаар олон жил хөөцөлдсөн юм. Зайсан орчмын хотхонуудыг 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр төвлөрсөн шугамд холбож эхэлсэн ч газар чөлөөлөх, нөхөн сэргээх асуудлаас болоод удааширчээ. Уг ажлыг эрчимжүүлэх үүднээс өчигдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан, нийслэлийн засаг даргын орлогч Л.Хосбаяр нар Зайсан орчимд ажиллалаа. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга…
-
Б.Энххүслэн усанд сэлэлтээр АНУ-д тэтгэлэгтэй сурна
ОУХМ Батбаярын Энххүслэн “Парис 2024” олимпын усанд сэлэлтийн эмэгтэй 200 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдсан. Тэрээр 1:59.94 хугацаанд зайгаа туулж, бариандаа орсноор гараандаа 6-р байр, нийт тамирчдаас 18-р байрыг эзэлсэн билээ. Тэгвэл түүнтэй АНУ-ын Невадагийн их сургуулиас холбогдож, тус сургуульд тэтгэлэгтэй суралцахыг санал болгосон байна. Б.Энххүслэн нь Тайланд дахь Дэлхийн усан спортын Таняпура сургалтын төвд…
-
ТАНИЛЦ: “Даншиг” наадмын хөтөлбөр
“Даншиг наадам- Хүрээ цам 2024” наадмыг 8 дугаар сарын 3, 4-ний өдрүүдэд Хүйдолоонхудагт зохион байгуулах гэж байна.
-
15 байршилд хичээлийн хэрэгсэл худалдана
2024-2025 оны хичээлийн шинэ жилийг угтан, 8 дугаар сарын 1-нээс нийслэлийн дараах 15 байршилд хичээлийн хэрэгслийн худалдаа зохион байгуулна. Уг худалдаанаас иргэд сурагчийн дүрэмт хувцас, цүнх, дэвтэр, хичээлийн бусад хэрэгсэл худалдан авах боломжтой. Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгээс бусдыг нь энд борлуулах юм байна.
-
“Намрын ногоон өдрүүд” маргааш эхэлнэ
“Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа 8 дугаар сарын 1-нээс есөн дүүргийн 21 байршилд гарна. Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан хямд ногоогоор хангах, ногоочдыг ченжийн гар дамжуулалгүйгээр ногоогоо шууд зарах боломж олгох зорилгоор энэ худалдааг жил бүр зохион байгуулдаг. ногоо.jpeg