-
БНХАУ-ын тусламжаар Хөшигийн хөндийд их сургууль байгуулна

Засгийн газрын 2024 оны 7 дугаар сарын 17-ны хуралдаанаар ШУТИС-ийн харьяанд Олон улсын инженерийн сургуулийг ирэх 6 жилийн дотор байгуулахаар шийдвэрлэжээ. Уг сургуулийг цогцолбор байдлаар БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Хөшигийн хөндийд байгуулах юм байна. Энэхүү цогцолбор сургуулийг Дэлхийн жишигт нийцүүлж, “Алсын хараа 2050” хөгжлийн бодлогын хүрээнд нарийн мэргэжлийн 38.000 инженер бэлтгэхээр зорьж байна. Уг төслийг хэрэгжүүлснээр 2030 он…
-
МУГТ Д.Отгонжаргал Олимпын шагналт 5-р байрт орлоо

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг жинд “Осло 2021” ДАШТ-ий хүрэл, “Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Белград-2023” ДАШТ-ий мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөө Хятадын бөх Зычи Фентэй барилдаж 4:6 харьцаагаар ялагдсанаар шагналт 5-р байр эзлэн, олимпын наадмаа дуусгалаа. Анхныхаа олимпын дэвжээнд өрсөлдсөн тэрээр эхний учраандаа Италийн Эмануэла Лиуззитэй таарсан боловч өрсөлдөгч…
-
Өнөөдөр 3 тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө

ПАРИС-2024: Өнөөдөр буюу 2024.08.08-ны өдөр манай 3 тамирчин барилдах хуваарьтай. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 17:00 цагт эмэгтэйчүүдийн 53 кг-ын дагах баридаан эхэлнэ. Манай тамирчин Б.Хулан дагах барилдаанд 2022 оны ДАШТ-ий финалд тааран барилдаж байсан АНУ-ын тамирчин Парриш Доминик Оливиатай хүч үзнэ. Хэрэв ялбал Токио-2020 олимпын наадмын мөнгөн медальт Хятадын тамирчин Панг Чианютай хүрэл медалийн төлөө барилдана.…
-
33 их сургууль, 30 дээд сургууль, 1 коллеж үйл ажиллагаа явуулж байна

Дээд боловсролын салбарт өнгөрсөн хичээлийн жилд 33 их сургууль, 30 дээд сургууль, 1 коллеж үйл ажиллагаа явууллаа. Эдгээрт нийт 145.345 оюутан суралцаж, 5112 багш, 6552 ажилтан ажиллав. Нийт их, дээд сургууль, коллежийн харьяалал: 16 нь төрийн өмчийн, 45 нь хувийн өмчийн, 3 нь олон нийтийн, шашны байгууллагын сургалтын байгууллага байна. Их, дээд сургууль, коллежийн нийт суралцагчдын 55.1%…
-
Автобусаар соёлтой үйлчлүүлэхийг уриалж байна

Нийслэлийн хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч орон нутгийн өмчит хоёр, хувийн хэвшлийн 16 буюу нийт 18 аж ахуйн нэгжийн үндсэн чиглэлийн 1065 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна. Нийтийн тээврийн ангилал ба үйлчилгээнд тавих ерөнхий шаардлага MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу “Тээвэрлэгч нь үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийг үйлчилгээнд гарахын өмнө дотор, гадна талыг угаалгаж,…
-
Онон гол үерийн аюултай түвшинг 195 см давжээ

2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 08 цагийн байдлаар Онон гол Хэнтий аймгийн Дадал сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 60 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 195 см даван хүчтэй үерлэж байна. Түүнчлэн Балж, Хурх, Барх гол үерийн аюул түвшингээс 45-65 см даван үерлэсэн хэвээр байна. Онон голоор өнгөрч буй энэхүү үер ойрын жилүүдэд…
-
Өмнөговийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн наймдугаар сарын 05-ны 128 дугаар зарлигаар Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрыг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг өнөөдөр гардуулан өглөө. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн албаны дарга Ө.Золбаяр, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Д.Намсрай болон аймаг, орон нутгийн удирдлагууд, Онцгой байдлын газрын үе, үеийн алба хаагчид оролцсон юм. Өмнөговь аймгийн Онцгой…
-
“Нүүдэлчин ззанууд” Энэтхэгт сургуулиллаа

Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд жил бүр уламжлал бол зохион байгууллагддаг “Нүүдэлчин заан-2024” хоёр улсын тусгай хүчний хамтарсан хээрийн сургалт, дадлага 16 дахь удаагаа явагдлаа. Энэ жилийн хувьд уг сургууль БНЭУ-ын Мегхалаяа мужийн Шилун дүүрэгт орших БНЭУ-ын Зэвсэгт хүчний Цэргийн сургалтын нэгдсэн төвд 7 дугаар сарын 3-17-нд…

