-
Волейболын эмэгтэйчүүдийн шигшээ баг маргааш Хонг Конгийг зорино
Хонг Конг улсад 8 дугаар сарын 13-18-ны хооронд “Зүүн азийн эмэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн” болно. Энэ тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ баг бэлтгэл, сургуулилтаа хангаж, маргааш Хонг Конгийг зориход бэлэн боллоо. Тус тэмцээнд Зүүн Азийн бүсийн Хятад, Япон, БНСУ, Тайвань, БНАСАУ, Макао, Хонг-Конг улсын баг тамирчид 2 хэсэгт хуваагдан өрсөлдөнө. Манай шигшээ баг БНСУ,…
-
Ноа Лайлс ковидын халдвартай ч олимпын хүрэл медаль хүртэв
“Парис 2024” олимпын наадмын хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн 100 метрийн уралдаанд АНУ-ын спринтер Ноа Лайлс 9,784 секундээр алтан медаль хүртэж дэлхийн хамгийн хурдан гэдгээ харуулсан. Тэгвэл тэрээр “Ковид-19”-ийн халдвар авсан ч эрэгтэйчүүдийн 200 метрийн уралдаанд өрсөлдөж хүрэл медаль хүртлээ. Лайлс Мягмар гарагийн өглөө ковидын халдвар авчээ. Түүнийг халдвар авсан гэдгийг эмнэлгийн ажилтнууд, дасгалжуулагч, ээж нь мэдсэн…
-
Айлын хашаан дээр аянга буун, түймэр гарчээ
Увс аймгийн Улаангом сумын Хөндлөн багийн Шаргэсэн гэдэг газар өнгөрсөн шөнө айлын хашаан дээр аянга буужээ. Үүний улмаас тухайн айлын хашаа шатсан байна. Энэ галын дуудлага 8 дугаар сарын 9-ний шөнийн 00:15 цагт онцгой байдлын албанд иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн албан хаагчдыг 00:31 цагт очиход, жимсний талбайн 50 метр урт хашаа, өвс шатаж…
-
Моторт завь хөмөрч, осолдсон залуугийн цогцсыг оллоо
Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын Хоолойн зах багийн нутгаар урсах Тэнгис голд 8 дугаар сарын 3-нд моторт завиар зугаалж явсан 3 хүн осолдож, 2 нь эсэн мэнд гарч, 1 нь осолдсон. Тухайн үед завь нь хөмөрч, уг осол гарчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Үндэсний аврах бригад, ар гэрийнхэнтэй нь хамт тэрхүү 36 настай, эрэгтэйг 8-р сарын 4-ний…
-
1 айл, 200 орчим бог мал усанд автжээ
Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн Хонгор уул гэдэг газар өнгөрсөн шөнө 23:25 цагийн орчимд усархаг бороо оржээ. Энэ үеэр 1 айл, 200 орчим бог мал усанд автсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн албан хаагчид, сумын Мэргэжлийн ангийн албан хаагчид 8-р сарын 9-ний шөнийн 02:25 цагт очиж, малчин У-ын гэр болон 200…
-
2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ
Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Тахилга багийн Хөндийборхошуу гэдэг газар 8 дугаар сарын 8-ны шөнийн 01:00 цагийн орчим 2 өрхийн 510 гаруй бог мал дээр аянга буужээ. Есөнзүйл сумын засаг даргын орлогчоор ахлуулсан ажилтнууд өчигдөр 10:30 цагт очиход, малчин Г, Т нарын 510 бог мал аянгад цохиулж, хорогдсон байсан аж. Тэдгээр малын сэгийг устгахаар ажиллаж байна. Сэг устгах ажилд тус аймгийн…
-
НОК-ын Шуурхай штаб 24 цагаар ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд 2024.08.08-ны өдрийн 21:00 цагийн байдлаар Сүхбаатар дүүрэгт байшин, хашаа усанд автсан гэх 2 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдэж алба хаагчид шалгаж, заавар, зөвлөмж өгч, нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас үер усны аюулаас хамгаалах бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлэл: 2024 оны 08-р сарын 09-ний өдрийн 02:00 цагаас 08-р…
-
Б.Хулан хүрэл медалийн төлөө ялагдаж, 5-р байрт орлоо
ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ-ын Аврагч спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Батхуягийн Хулан чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг жинд “Парис 2024” олимпын хүрэл медалийн төлөө БНХАУ-ын бөх “Токио-2020” олимпын мөнгөн медальт, дэлхийн АШТ-ий хошой хүрэл медальт Пань Цяньютай барилдаж ялагдсанаар олимпын наадмын 5 дугаар байрт орлоо. Түүний хувьд хэсгийн эхний тойрогтоо Нигерийн Кристиана Огунсаньяг цэвэр…