Day: August 19, 2024

  • Түүхэн дэх хамгийн халуун жил 2024 онд ч үргэлжилж байна

    Түүхэн дэх хамгийн халуун жил 2024 онд ч үргэлжилж байна

    Хэт халалтын давалгаа нь уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалж давтамж, үргэлжлэх хугацаа, эрчим, цар хүрээ нь нэмэгдсээр байна.  Дэлхийн хүн амын дийлэнх нь халуун орны уур амьсгалтай бүс нутаг, хот суурин газарт амьдардаг. Эдгээр бүс нутагт аюултай түвшинд хүрсэн халалтын нөхцөл байдал, мөн хэт чийгшилтэй хавсарсан улирлын чанартай онцгой халалтын давалгаанаас болж өдөр, шөнийн цагаар хэт…

  • Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ

    Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөг эхэллээ

    Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээвэр метро байгуулах төслийн хүрээнд Энхтайваны өргөн чөлөөний дагуу инженер-геологийн судалгааны өрөмдлөг хийх 40 цэгийг 2024 оны тавдугаар сард тэмдэгжүүлсэн. Метро байгуулах төслийн инженер-геологийн судалгааны өрөмдлөгийн ажлыг эхлүүллээ. БНСУ-ын “Духуа инженеринг” түншлэлийн гишүүн “Сүүсон инженеринг” компани 2011 онд Улаанбаатар хотын метроны анхны ТЭЗҮ боловсруулах суурь судалгааг хийсэн туршлагатай. Улмаар 2013…

  • Хархорум хотын суурин дээр шинэ хот барьж байгуулахад Турк улстай хамтарна

    Хархорум хотын суурин дээр шинэ хот барьж байгуулахад Турк улстай хамтарна

    Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхэт Элчин сайд Зафер Атешийг хүлээн авч уулзлаа. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь эрт дээр үеэс Монгол, Турк хоёр улс нь түүх, соёлоороо холбогдож ирсэн бөгөөд Монгол, Туркийн дипломат харилцааны 55 жилийн ой энэ онд тохиож…

  • 50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

    50 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

    Боловсролын ерөнхий газартай байгуулсан гэрээний дагуу Увс аймгийн Ховд сумын 50 ортой цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажлыг улсын төсвийн хөрөнгөөр  “Өлке констракшн” ХХК гүйцэтгэж, захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв, Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хийж, 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр улсын комисс ажиллан байнгын ашиглалтад өглөө.

  • Худал мэдээллээс болгоомжил

    Худал мэдээллээс болгоомжил

    Нэр нь тодорхой бус фэйсбүүк хаягаас “Та тэтгэврийн мэдээллээ эндээс харна уу? Наймдугаар сараас тэтгэврийг насаар нь нэмнэ” гэх мэт ташаа мэдээлэл сошиал сүлжээгээр цацагдаад байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй, худал бөгөөд нэвтрэн орсноор таны хувийн мэдээллийг авч, өөр зүйлд ашиглах, “хакердах” эрсдэлтэй болохыг Нийгмийн даатгалын ерөнхий газар сэрэмжлүүлж байна.

  • Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

    Агнасан тарвагаа нуугаад, зугтжээ

    Богдхан уулын дархан цаазат газрын Зүүндэлгэр, Өгөөмөрийн амны байгаль хамгаалагчид 2024.08.16-ны өдөр ууланд хяналт шалгалт хийх явцад 2378УАК улсын дугаартай сэжиг бүхий автомашинд шаардлага тавьжээ. Уг машины жолооч шаардлага биелүүлэхгүй зугтсан байна. Уг машин байсан газрын ойр орчимд үзлэг хийхэд, тарвага буудаж хадан завсар нуусан байв.  Байгаль хамгаалагчид энэ тухай Төв аймгийн Цагдаагийн газарт мэдэгдэн, хулгайгаар ан хийсэн иргэнийг тогтоон…

  • Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

    Машинд хүн хавчуулагдсан осол гарчээ

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 36 дугаар  хорооны Задгайд /Шинэ зуун айл төвийн хажууд/ 2 суудлын автомашин мөргөлдөж, 1 хүн хавчуулагдсан осол  өчигдөр 16:07 цагт гарлаа. Нийслэлийн Аврах ангийн албан хаагчид очиж, хавчуулагдсан хүнийг гаргаж авав. Иргэн Т-ийн  “Приус-20” загварын суудлын автомашин, иргэн Н-ийн  “Ланд крузер-78” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, “Приус-20” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн 30 настай, эмэгтэй машинд хавчуулагдсан байна. Аврагчид түүнийг эсэн мэнд…

  • 12 хүний гадаадад зорчих эрхийг сэргээв

    12 хүний гадаадад зорчих эрхийг сэргээв

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газар гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэдийн улсын хилээр нэвтрэх эрхийг түдгэлзүүлсэн үндэслэлийг сүүлийн 3 жилийн байдлаар судалж, холбогдох арга хэмжээг авсан байна. Тодруулбал, шүүхээс оногдуулсан хорихоос өөр төрлийн ял болон тэнсэх, албадлагын арга хэмжээ авсан хугацаа нь дуусгавар болсон 12 иргэний гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлснийг сэргээгээгүй байсан зөрчлийг илрүүлжээ.…

  • Хүүхдүүдийн 73.2 хувь нь цэцэрлэгт бүртгүүлжээ

    Хүүхдүүдийн 73.2 хувь нь цэцэрлэгт бүртгүүлжээ

    Нийслэлийн хэмжээнд цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142,150 хүүхэд байна. Үүнээс 2 настай хүүхэд- 20,995, 3 настай хүүхэд-25,867, 4 настай-28,133, 5 наcтай хүүхэд-29,416 нийт 104,415 хүүхэд буюу 73.2 хувь нь цэцэрлэгт хамрагдах хүсэлт илгээсэн байна. 2024 оны 8 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд хүүхдүүдийг хуваарилан цэцэрлэгийн мэдээллийг эцэг эхчүүдийн Имонголиад бүртгүүлсэн утасны дугаарт мессежээр илгээнэ. 

  • “Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа

    “Монкон групп” ХХК-ийн барилгын талбайн хөрсний усны холболтыг салгалаа

    “Монкон групп” ХХК барилгын талбайн хөрсний усаа авто замын ус зайлуулах шугам руу шахаж байсан зөрчлийг зогсоолоо. Тодруулбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд “Монкон групп” ХХК орон сууцны төсөл хэрэгжүүлж буй. Тус төслийн барилгын талбайн хөрсний усыг авто замын борооны ус зайлуулах шугам руу шахах хүсэлтийг ГУББГ-т ирүүлж, өнгөрсөн сарын 23-ны өдөр гэрээ байгуулжээ. Улмаар тухайн хэсэгт авто замын…