-
Женнифер Лопез Бен Аффлекээс салах өргөдлөө өгчээ
Дуучин Женнифер Лопез болон жүжигчин Бен Аффлек нар албан ёсоор салж байгаа тухай Лос Анжелесийн Дээд шүүхийн нэхэмжлэлд дурджээ. Тодруулбал Дуучин Лопез өнгөрсөн мягмар гарагт Лос-Анжелес хотод хоёр жил үргэлжилсэн гэрлэлтээ цуцлуулах өргөдлөө өгсөн аж. Хосууд анх 2002 оны 11-дүгээр сард 6.1 каратын ягаан алмаазан бөгжөөр сүй тавьж, 2003 онд хуримаа хийхээр төлөвлөсөн. Гэвч хуримаа…
-
“Сэлэнгэ 2024”-т оролцогч орос цэргүүдэд нүүдэлчний соёлоо сурталчлав
Монгол Улс, ОХУ-ын Зэвсэгт хүчний хамтарсан “Сэлэнгэ 2024” байлдааны буудлагатай хээрийн сургуулилалтад оролцож буй орос цэргүүдэд зориулан, 8 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын өв соёл, ёс уламжлалаа сурталчлах “Нүүдэлчин Монгол” соёлын өдөрлөг зохион байгууллаа. Уг өдөрлөгөөр монгол үндэсний зоог барьж, үндэсний урлагийн тоглолт үзүүлэн, монгол бичгийн уран бичлэг, үндэсний сур, шагайн харваа, адууны соёлоо танилцуулан, нүүдлийн музей дэлгэжээ. …
-
Уулын дайчид муурын хумсаар мөсөнд авирчээ
Монгол Улс, ХБНГУ-тай хамтарсан “Уулын явган цэргийн VI шат”-ны сургалт Ховд аймгийн Мөнххайрхан сумын байгалийн цогцолбор газарт 2024 оны 7 дугаар сарын 19-нөөс 8 дугаар сарын 18-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар Мөнххайрхан уулын мөсөн хавцалд татан гаргах систем байгуулан, өөрийгөө болон бусдыг аврах, муурын хумс ашиглан мөстэй эгц налуу газраар хөдөлгөөн үйлдэх сэдвээр сургалт дадлагыг зохион…
-
Дайчин нөхөрлөлийн замаар аялагчид Хэнтийд ирлээ
Халхын голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол-Орос залуучуудын хамтарсан “Дайчин нөхөрлөлийн замаар” тойрон аяллын бүрэлдэхүүнийг Хэнтий аймгийн Чингис хотноо угтан авлаа. Тус бүрэлдэхүүнийг Хэнтий аймгийн ЗДТГ-ын цэргийн штабын удирдлагууд, Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн морьтон дайчид угтан авсан юм.
-
Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах тунхагт Монгол Улс нэгдлээ
Монгол Улс “Хүүхэд, залуучууд ба уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйл хэрэг” тунхагт нэгдлээ. Энэхүү тунхаг бичигт Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа гарын үсэг зурж, нэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтийн тухай мэдлэг мэдээллийг хүүхэд, залуучуудад хүргэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох арга хэмжээнд тэдний оролцоог хангах, тулгамдаж буй асуудлыг шийдэх…
-
Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др. Наташа Пирц Мусарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бараалхав
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусарт бараалхлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Словени Улс нь манай улсын “гуравдагч хөрш”, Европ дахь чухал түнш болохыг онцлоод хоёр орны хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлж, дараагийн 30 жилд нийгэм, эдийн засгийн олон салбарт харилцан…
-
Тамирчдад 2 өрөө байрны түлхүүр гардуулав
Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 17-р хуралдаанаар аймаг орон нутгийнхаа нэрийг өндөрт өргөж яваа шилдэг тамирчид болох Б.Мөнхболд, Б.Батсуурь, Б.Өлзийбат, З.Баярт нарт тус бүр 2 өрөө орон сууц өгөхөөр шийдвэрлэсэн байна. Тэдэнд байрны түлхүүрийг нь өнөөдөр гардуулан өглөө. Улсдаа төдийгүй тив, Дэлхийн олон тэмцээнд аймаг орон нутаг цаашлаад улс, эх орноо төлөөлөн оролцож амжилт үзүүлснээс…
-
Зүүн аймгуудын зам үерт автах эрсдэлтэй байна
А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэл, А0503 дугаартай Чойбалсан-Сүмбэр чиглэлийн Хэрлэн дээд гүүр, Хэрлэн доод гүүрүүдэд үзлэг хийхэд усны түвшин дээшилж, үерийн хэмжээнд хүрсэн байна. А2201 дугаартай Баруун-Урт -Чойбалсан чиглэлийн хайрган хучилттай авто замын даланг үер давах магадлалтай байна. Иймд дээрх чиглэлд анхаарал болгоомжтой зорчихыг зам хариуцагч “Чандмань тал” ХХК сэрэмжлүүллээ.