Day: August 28, 2024

  • Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 188 метр шугам хоолой угсарч дууслаа

    Эрдэнэтолгой орчимд ус зайлуулах 188 метр шугам хоолой угсарч дууслаа

    Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, Эрдэнэтолгой орчимд таван байршилд хөрсний ус гарч, Эрдэнэтолгойн гудамжны уулзвараас Газарчин дээд сургууль хүртэлх авто зам дагуу ус тогтож, эвдрэл үүссэн. Улмаар нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөр ус зайлуулах шугам хоолойг хийх, усны урсцыг зогсоох ажлыг ГУББГ-аас эхлүүлсэн. Тэгвэл өнөөдөр ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд…

  • “Хүмүүний нэгэн урсгал” дууны эзэмшигчээр “Хувьсал” продакшн байгаа бол “Хулан хонгор” дууны эзэмшигч тодорхойгүй байна

    “Хүмүүний нэгэн урсгал” дууны эзэмшигчээр “Хувьсал” продакшн байгаа бол “Хулан хонгор” дууны эзэмшигч тодорхойгүй байна

    Сүүлийн үед зохиогчийн эрх, зөрчилтэй холбоотой асуудалд олон нийтийн дунд маргаан дагуулж байна. Тухайлбал “Хулан хонгор” “Хүмүүний нэгэн урсгал” гэх дууг дуулсан уран бүтээлчид зохиогчоос нь зөвшөөрөл аваагүй гэх мэдээлэл гарсан. “Хулан хонгор” дууны аяыг Г.Дарамзагд, үгийг Д.Цэдэв бичиж 1974 онд уг дуу бүтжээ. Дууг хамгийн анх МУГЖ Нансалмаа дуулж, олон нийтэд хүргэсэн байна. Тухайн…

  • “Тавантолгой түлш”-ийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэв

    “Тавантолгой түлш”-ийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэв

    “Тавантолгой түлш” компанийг төрийн өмчөөс нийслэлийн өмчид шилжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг УИХ хэлэлцээд, дэмжлээ. Энэ компанийн 51 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас нийслэлийн өмчид шилжүүлэхээр уг тогтоолын төсөлд тусгажээ. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор “Тавантолгой түлш” компанийг байгуулж, зардлыг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК гаргасаар ирсэн байна. Одоо нийслэлийн өмчид шилжүүлснээр “Тавантолгой түлш” компанийн зардлыг нийслэл хариуцна.  …

  • 240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

    240 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орууллаа

    Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд 240 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орууллаа. Тус цэцэрлэг хувцас солих өрөө, гал тогоо, урлаг заал, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, агуулах, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаанаас бүрджээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус цэцэрлэгийг “Огторгуйн тулаас” ХХК барьж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хувьд хяналт тавьсан байна. 

  • Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Монгол орны бэлчээрийн 33 хувьд даац хэтэрчээ

    Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолов. Зуншлага 8 дугаар сарын 20-ны байдлаар Монгол орны 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын…

  • Сэлэнгийн Цагааннуурт 19 мм бороо орлоо

    Сэлэнгийн Цагааннуурт 19 мм бороо орлоо

    Хур тунадас: Өнгөрсөн хоногт баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр 0-19 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо орлоо. Үүнээс хамгийн их нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд 19 мм, Зэлтэрт 16 мм, Төв аймгийн Заамарт 9 мм, бусад нутгаар 0-7 мм бороо, дуу цахилгаантай аадар бороо оров. Агаарын хамгийн их температур:…

  • 1-р ангид 78.461 хүүхэд бүртгүүлэхээс 40.036-г нь сургуульд хуваарилжээ

    1-р ангид 78.461 хүүхэд бүртгүүлэхээс 40.036-г нь сургуульд хуваарилжээ

    Төрийн өмчийн сургуулийн 1 дүгээр ангид энэ хичээлийн жилд сурах сурагчдыг 8 дугаар сарын 30-ны өдрийг дуустал цахимаар бүртгэж байгаа. Бүртгэл дуусхад 3 хоног үлдлээ. Улсын хэмжээнд 78.461 хүүхэд бүртгүүлэх ёстой. Үүнээс өчигдрийн 17:00 цагийн байдлаар: 73.270 хүүхэд бүртгүүлэх боломжтой төлөвт, 2131 хүүхэд хянагдаж байгаа төлөвт, 2476 хүүхэд түр түдгэлзүүлсэн төлөвт, 584 хүүхэд бүртгэхээс татгалзсан…

  • Ажилтнуудынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгөв

    Ажилтнуудынхаа хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл өгөв

    2024-2025 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн засаг дарга Б.Азжаргалын гаргасан уриалгыг дэмжин, Дархан-Уул аймаг дахь Давж заалдах шатны болон Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн Тамгын газраас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа 3 ба түүнээс дээш хүүхэдтэй албан хаагчдынхаа гэр бүлд дэмжлэг үзүүлэх үүднээс хичээлийн хэрэгсэл  гардуулан өглөө.

  • 2016 онд ашиглалтад оруулсан цэцэрлэгийг хүчитгэж байна

    2016 онд ашиглалтад оруулсан цэцэрлэгийг хүчитгэж байна

    Өмнөговь аймгийн засаг даргын орлогч Ц.Дэнээдорж, холбогдох албаны хүмүүс Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийн нөхцөл байдалтай танилцлаа. Даланзадгад сумын 25 дугаар цэцэрлэгийг 2016 онд ашиглалтад оруулсан ч хүчитгэх шаардлагатай гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байна. Мөн бороо, үерийн усны улмаас хүүхдийн орчны эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа зэрэг зайлшгүй нөхцөл байдлын улмаас уг цэцэрлэгийг “Хүннүгийн говь” компаниар хүчитгүүлж байгаа аж.…

  • Олон улсын эмийн ургамал судлаачид Монголд хуралдана

    Олон улсын эмийн ургамал судлаачид Монголд хуралдана

    “Эмийн ургамлын судалгаа III” олон улсын хурлын хүрээнд “Олон улсын эрдэм шинжилгээний семинар”-ыг Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, Польш улсын Варшав хотын Хөдөө аж ахуйн их сургууль хамтран, 9 дүгээр сарын 3-ны Мягмар гаригт ШУА-ийн төв байрны 2 давхрын Их чуулганы танхимд зохион байгуулна. Сонирхсон эрдэмтэн, судлаачдад уг хурал нээлттэй юм байна. Уг хурлыг танхим болон цахим…