Day: September 2, 2024

  • “Парис 2024” Паралимп: Монгол Улс медалийн чанараар 29-р байрт жагсаж байна

    “Парис 2024” Паралимп: Монгол Улс медалийн чанараар 29-р байрт жагсаж байна

    Паралимпын 17 дугаар наадам 4 дөх өдрөө үргэлжилж байна. Дөрвөн өдрийн дараах байдлаар Монгол Улс 1 алт, 2 мөнгөн медальтайгаар 29-дүгээр байрт жагсаж байна. Манай урд хөрш БНХАУ-ын баг, тамирчид 33 алт, 27 мөнгө, 11 хүрэл медальтайгаар хүснэгтийг тэргүүлж байгаа бол Их британи, АНУ, Бразил, Франц, Австрали улсын баг, тамирчид удаалж буй.  Паралимпын эхний өдөр манай…

  • Дээрмийн бүлгийн гишүүнийг БНСУ-аас баривчлан авчирлаа

    Дээрмийн бүлгийн гишүүнийг БНСУ-аас баривчлан авчирлаа

    Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Улаан булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн “Э”-г холбогдох хууль тогтоомжийн хүрээнд энэ оны 8 дугаар сарын 30-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад албадан авчирч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Дээрх этгээд 2018 онд бусадтай бүлэглэн, олон удаагийн үйлдлээр бусдад хүч хэрэглэж, эд зүйлийг…

  • ТАНИЛЦ: Орон нутгийн онгоцны өвлийн цагийн хуваарь

    ТАНИЛЦ: Орон нутгийн онгоцны өвлийн цагийн хуваарь

    МИАТ ТӨХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 29-ний өдрийг дуусталх хугацаанд мөрдөх орон нутгийн нислэгийн өвлийн цагийн хуваарийг танилцуулж байна.   Ховд 2024.10.27-оос эхлэн, долоо хоног бүрийн Мягмар, Баасан, Ням гарагт Говь-Алтай аймаг – Алтай 2024.10.28-наас эхлэн, долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт Увс – Хөвсгөл 2024.10.29-нөөс эхлэн, долоо хоног…

  • “Эрдэнэт машин” цогцолбор байгуулж, вагон, автобус, ачааны машин үйлдвэрлэнэ

    “Эрдэнэт машин” цогцолбор байгуулж, вагон, автобус, ачааны машин үйлдвэрлэнэ

    “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэн байгуулах үйлдвэрлэл, технологийн парк (ҮТП)-ийн дэргэд “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэр байгуулахаар Зам, тээврийн яам төсөл боловсруулжээ. Уг төслийн ТЭЗҮ-ийг нь “Ди Ди Эй Жи” ХХК боловсруулж, энэ оны 6 дугаар сард УУХҮЯ-ны зөвлөлийн хурлаар батлуулжээ. “Эрдэнэт машин” цогцолбор үйлдвэрт ачааны вагон, автобус, бага даацын ачааны машин үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Тус үйлдвэрт 2500 орчим хүний ажлын байр бий болох юм…