-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин 9 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Түүнийг өнөөдөр 13:23 цагт Сүхбаатарын талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан авлаа. Тэр өмнө нь Ерөнхий сайдын хувиар 1, Ерөнхийлөгчийн хувиар 3 удаа манай улсад айлчилж байлаа. Энэ удаагийнх 5 дахь айлчлал юм. Төрийн хүндэт харуулын захирагч…
-
Улсын хөгжлийг урт хугацаанд тогтвортой төлөвлөж, бодлого боловсруулахад статистик тоон мэдээлэл ихээхэн ач холбогдолтойг УИХ-ын дарга онцлов
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр (2024.09.03) Үндэсний статистикийн хорооны үйл ажиллагаатай танилцлаа. 1924 онд Монгол Улсад орчин үеийн статистикийн алба үүсэн байгуулагдсанаас хойш 100 жил өнгөрч байна. Түүхэн ойг тохиолдуулан олон нийтэд зориулан цахим цэсийн өгөгдлүүдийг нээлттэй болгосныг ҮСХ-ны удирдлагууд УИХ-ын дарга, гишүүдэд танилцууллаа. Үндэсний Статистикийн Хороо нь уламжлалт статистик мэдээллээс гадна статистикийн байгууллагыг…
-
Д.Амарбаясгалан: Төрийн бүх шатны шийдвэрийг судалгаа, тоон мэдээлэлд үндэслэн гаргаснаар иргэдийн тулгамдсан асуудлыг бодитой шийдвэрлэнэ
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын харьяа байгууллагуудад ажиллан, үйл ажиллагаатай нь танилцаж байна. Тэрбээр өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны гишүүдийн хамтаар (2024.09.03) Үндэсний статистикийн хороонд ажиллав. Тус хорооны дарга Б.Батдаваа байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсны дараа Үндэсний статистикийн хорооны боловсруулсан өгөгдөл, тоон мэдээллийг төр бүх шатны…
-
Төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан, албан хаагч ажилчдын автобусаар зорчино
“20 минутын хот” Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаас Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах урт болон богино хугацааны ажил арга хэмжээг төлөвлөж зөвлөмжийг гаргасан. Энэ ажлын эхлэл болгож нийслэлийн Нийтийн тээврийн газраас төрийн ордонд ажиллаж буй 1400 гаруй ажилтан албан хаагчдад үйлчлэх ажилчдын автобусыг хүлээлгэн өглөө. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар…
-
Таван шарын нүхэн гарцыг энэ сарын 14-нд ашиглалтад оруулна
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах бодлогын хүрээнд Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, “Нарантуул” олон улсын худалдааны төвийн баруун урд талын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулна. Тэгвэл тус бүтээн байгуулалтын эхнийх болох Таван шарын төмөр зам, авто замын огтлолцол хэсэгт төмөр замын…
-
Дэд станцын гэмтлийг алсаас засдаг болох гэж байна
“Дархан, Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК “Чулуун карьер” дэд станцаа дижитал станц болгохоор бэлтгэж байна. “Чулуун карьер” дэд станц Дархан-Уул аймгийн Дархан сумын 5, 6, 7, 8-р баг, Хөтөл хороолол, Малчин багийг цахилгаанаар хангадаг. Энэ дэд станцын хэрэглэгчдийг өчигдрөөс түр схемд шилжүүлэв. Тус ажилд “ДСЦТС” ХК-ийн Засвар, туршилт тохируулгын алба, Ашиглалт, засварын алба, Хэмжүүр, тоолуур, лабораторийн алба, Авто…
-
36.6 сая малыг шимэгчтэх өвчнөөс сэргийлээд байна
Мал эмнэлгийн ерөнхий газар улсын хэмжээнд шимэгчтэх өвчнөөс сэргийлэх, эмчлэх арга хэмжээнд 36.6 сая мал хамруулаад байна. Нийт мал сүргийн 53.5%-ийг уг үйл ажиллагаанд хамруулжээ. Угаалга, үзлэгт 12.1 сая мал хамруулсан нь 41,1%-ийг Туулгалтанд 13.3 сая мал хамруулсан нь 62,4%-ийг, Боловсруулалтад 9.8 сая мал хамруулсан нь 61,7%-ийг, Үхрийн арьсны гуур боловсруулахад 874.3 мянган үхэр хамруулсан нь 49.4%-ийг эзэлж байна.
-
Анх удаа цэргийн археологийн судалгаа хийлээ
Монгол Улсын Засгийн газрын “Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх тухай” тогтоолын хүрээнд Батлан хамгаалах яамны харьяа Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн, Шинжлэх ухааны академийн харьяа Археологийн хүрээлэн, Хилийн цэргийн Хил судлалын хүрээлэн, Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамтран “Цэргийн археологи” хээрийн судалгааг 8 дугаар сарын 21-нээс 9 дүгээр сарын 1-ний хооронд хийлээ. Уг…
-
Сүхбаатарын талбайд Монгол, Оросын хамтарсан тоглолттой
Халх голын байлдаанд ялсны 85 жилийн ой энэ өдрүүдэд тохиож байна. Энэ ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд өнөөдөр буюу 9 дүгээр сарын 3-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд 19:30 цагт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний Эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт болно.