“Бүтлийн-Ундарга” ХХК бүрэн автоматжуулсан эловатор ашиглалтад орууллаа


“Бүтлийн-Ундарга” ХХК-ийн ургац хураах үйл ажиллагаатай ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр танилцлаа. Тус компани байгалийн эрс тэс уур амьсгалд дасан зохицсон, ганд тэсвэртэй ОХУ-ын торгон үрээр тариалалт явуулж эхэлснээр га-гаас 47-48 центнер ургац авч байгаа аж.

“Бүтлийн-Ундарга” ХХК 4.5 тэрбум төгрөгөөр бүрэн автоматжуулсан, үр тариа цэвэрлэх, хатаах, хадгалах цогц байгууламж барьж, өнөөдөр нээлтээ хийлээ. ХХААХҮ-ийн сайдын тушаалаар “Бүтлийн-Ундарга” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат механикжуулагч Л.Батсүхэд торгон болон баталгаажсан үр үйлдвэрлэгчийн гэрчилгээ гардууллаа.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *