Нийтийн тээвэрт 20 урт автобус үйлчилж эхэллээ


Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр 1182 автобус явж байна. Үүн дээр нэмээд өнөөдрөөс 20 шинэ автобус үйлчилгээнд гаргалаа.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас урт, угсраа загвартай 30 автобус авахаар болсон юм. Үүний 20-ыг нь өнгөрсөн амралтын өдөр Улаанбаатарт авчирч, өнөөдрөөс нийтийн тээврийн шугаманд явуулж эхэллээ.

Эдгээр автобусыг М:1 Таваншар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд гаргажээ. Үлдсэн 10 автобусыг удахгүй татаж авна. Шинэ автобуснуудыг М:1 Таваншар-Офицеруудын ордон, М:2 Зунжин худалдааны төв-МУБИС-Сүхбаатарын талбай, М:3 Архивын ерөнхий газар-120 Мянгат-Сүхбаатарын талбай чиглэлд 10, 10-аар нь явуулахаар төлөвлөжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *