Узбекистанд болж буй футзалын ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр эхэллээ.
Дэлхийн таван удаагийн аварга Бразилийн хөлбөмбөгчид шөвгийн наймын шатанд Африкийн футзалын шилдэг баг, ” Хар тивээс” сүүлийн хоёр ДАШТ-д дараалан үлдэж буй ганц баг Мароккотай тоглов.
Энэ тоглолтод Бразилын баг өрсөлдөгчөө 3:1 харьцаагаар ялж хагас шигшээд шалгарлаа. Футзалын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1989 оноос хойш ФИФА-ийн далбаан доор 10 дахь удаагаа зохиогдож буй бөгөөд Бразилын баг 9 дэх удаагаа хагас шигшээд шалгараад байна. Тэд 5 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилттай билээ.
Харин Бразилын багийн эсрэг Украйны баг өрсөлдөхөөр хагас шигшээд шалгаран үлдлээ. Украйны баг Венесуэлын багийг 9:4 харьцаагаар илүүрхэн хожив. Тэд өмнөх тоглолтод Дэлхийн хошой аварга, гурван мөнгө, нэг хүрэл медальт Испанийг 2:1 харьцаагаар буулган авсан юм.
Ийнхүү Украины баг 1996 оны ДАШТ-д дөрөвдүгээр байр эзэлж байснаасаа хойш 28 жилийн дараа хагас шигшээд шалгараад байна.
Харин маргааш болох Франц-Парагвай, Казахстан-Аргентиний тоглолтуудаас хоёр хагас шигшээд ямар баг тоглох нь тодорхой болох юм.