Өмнөговь аймгийн Сэврэй сумынхан 2022 онд Хонгорын элс орчмын 10 га талбайд 9000 орчим мод тарихаар төлөвлөжээ. Үүнээс өнөөдрийн байдлаар 8600 бургас тарьж, ургуулаад байна.
Үүнийг үргэлжлүүлэн, Хонгорын элсний Нүдэнбулагийг түшиглэн “Эх Дэлхийгээ хайрлах эвийн төгөл” байгуулахаар боллоо. Энэ төслийг “Эх ногоон Монгол” ТББ-аар дамжуулан хэрэгжүүлэхээр 9 дүгээр сарын 27-нд нээлтээ хийжээ.
Уг төслийн хүрээнд Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг уриалан, баянбүрдүүдийг түшиглэн, “Эх Дэлхийгээ хайрлая эвийн төгөл”-үүд байгуулах юм байна.



