“Намрын ногоон өдрүүд – Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээнд дотоодын 20 гаруй үйлдвэрлэгч, 200 гаруй нэр төрлийн хүнсний нарийн, бүдүүн ногоо, сүү, сүүн бүтээгдэхүүн, зөгийн бал, хонины ноосон бордоо, малын эрдэс тэжээл зэрэг бүтээгдэхүүнээр оролцож, хэрэглэгчдийн гарт баталгаажсан органик бүтээгдэхүүнээ хүргэв. Энэ арга хэмжээний “Үндэсний шилдэг органик аж ахуйн нэгж”-ээр хонины ноосон бордоо үйлдвэрлэгч “Монпеллетс” ХХК шалгарлаа.
Тус компани 2019 онд анх хонины ноосон органик бордоо экспортолж эхэлжээ. Түүнээс хойш жил бүр борлуулалт нэмэгдэж, сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 412 тн хонины ноосон органик бордоо гадаадад гаргаж, 2.7 тэрбум төгрөгийн бордоо борлуулсан байна.
Түүхий эд бэлтгэх, хонь ноослох ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор 2022 оноос хойш 19 аймгийн 1130 малчин залуусыг цахилгаан машинаар хонь ноослох ажиллагаанд үнэ төлбөргүй сургажээ. Тэдний 27-г нь Шинэ Зеланд улсад 20-38 мянган долларын цалинтай, дадлагажигч ажилтнаар сургасан аж.