Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хороолол орчмын айл өрх, аж ахуйн нэгжүүд өнөөдөр халуун ус, дулаантай боллоо. Энэ хавийн дулааны шугамыг 7 дугаар сарын 15-наас шинэчилж эхэлсэн юм. Уг ажил 2 сар гаруй үргэлжилж, өнөөдөр дууслаа.
“Техник импорт” компаниас 10 дугаар хороолол хүртэлх 11 г,д дулааны магистрал шугамыг шинэчилснээр Улаанбаатар хотын дулааны алдагдал 5-15%-иар буурна. Мөн 12 давхар, нэг орцтой, 80 орон сууц, 6.200 орчим хэрэглэгчийг шинээр холбох боломж бүрдэж байна.