Иргэдийг 45.3 тэрбум төгрөгөөр хохироосон “Бэлтэс Мөрөн”-д холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо


Иргэдийн мөнгийг өсгөж өгнө хэмээн 15-100 хувийн хүүтэй иргэдээс мөнгө татан төвлөрүүлсэн “Бэлтэс Мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хурал Хөвсгөл аймгийн шүүхийн байранд 10:00 цагт эхэлсэн.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 13 мянга гаруй иргэнээс мөнгө төвлөрүүлж 2549 иргэнд 45.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон байдаг. Гэвч шүүгч Н.Дэлгэрмаад ар гэрийн гачигдал гарч шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлээр 2024 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулжээ.

Тодруулбал, шүүгдэгч Г.Нямдэлгэр, С.Ганбаатар, Д.Цэнгэнбаяр,Р.Бузмаа, Г.Нямдалай, Г.Пүрэвсүрэн, Н.Уяабор, Ч.Очир, нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Б.Мэндсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *