Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ууганбаатар овогтой Эрдэнэбаатарыг томилжээ. Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар 2019-2024 оны турш ажилласан Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар шинэ ахлах дасгалжуулагчдаа цаашдын ажилд нь амжилт ерөөн, ажлаа хүлээлгэн өглөө. Дашрамд дурьдахад “Токио-2020” олимпын наадмаас “Парис-2024” зуны олимп дараалан “Үндэсний шигшээ баг”-ийг ахлан ажилласан МУГД, МУГТ Х.Болдбаатар амласан зорилт болох олимпын аваргыг дахин төрүүлэх, олимпын наадмын алтан медаль Монгол Улсад авч ирэх зорилго, ажлын үр дүнгээ хангалтгүй хэмээн үзэж албан ёсоор ахлах дасгалжуулагчийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ холбооны ерөнхийлөгчид хүргүүлээд байсан юм.