Өсвөр насны хүүхдүүд билъярд тоглож байгаад нэгнээ хутгалжээ


Цагдаагийн байгууллагад энэ оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 23 цагийн үед “Хүүхдүүд зодолдоод нэгнийгээ хутгалчихлаа.” гэсэн мэдээлэл ирүүлснийг шалгахад 17 настай эрэгтэй, 19 настай эрэгтэй нарын нуруу хэсэгт, 15 настай эрэгтэй хүүхэд хутгалж гэмтээсэн дуудлага мэдээллийг бүртгэн, шалгалтын ажиллагааг хийж байна.

Урьдчилсан байдлаар хохирогч болон холбогдогч нар билъярд тоглож байгаад маргалдсан байдал тогтоогдсон. Хохирогч эмнэлэгт эмчлэгдэж байгаа. Биеийн байдал хэвийн гэх мэдээллийг эмнэлгийн байгууллагаас өгсөн.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *