Б.Уянга Монголоос анх удаа “Mr.Olympia“-д өрсөлдөнө


АНУ-н Лас Вегас хотод аравдугаар сарын 7-13-ны өдрүүдэд Бодибилдинг, фитнессийн спортын олимп гэгддэг “Mr.Olympia“ тэмцээн болно. Тус тэмцээнд Монгол улсаас түүхэндээ анх удаа эх орноо төлөөлөн мэргэжлийн ангилалд Олон улсын хэмжээний мастер Б.Уянга өрсөлдөхөөр болжээ.

Тодруулбал, тэрээр өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Ifbb pro Taiwan” тэмцээнд түрүүлж, “Mr.Olympia”-д оролцох эрхээ авчээ.

“Mr.Olympia”-д оролцох эрх авахад маш өндөр шалгууртай. Эхлээд улсынхаа аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр олон улсад өрсөлдөх эрх нь нээгддэг. Харин дараагийн шатанд “Olympia amateur” буюу олон улсын сонирхогчдын тэмцээнд өрсөлдөх учиртай.

Энэ тэмцээнд мөн түрүүлсэн тохиолдолд ангилал тус бүрийн аваргуудтай өрсөлдөж эхний гурван байрт шалгарснаар мэргэжлийн тамирчны карт эзэмших эрхтэй болдог байна

Үүний дараа “Olympia” эрх олгох тэмцээнд зөвхөн мэргэжлийн “Pro card”-тай тамирчид өндөр нам, жин харгалзахгүй өрсөлдөж, зөвхөн тухайн шалгаруулалтад түрүүлсэн ганц тамирчин “Mister Olympia” тэмцээнд оролцох эрхээ авдаг юм.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *