Э.Цэндбаатар төрсөн өдрөөрөө мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа хийнэ


ДАШТ-ий хүрэл, Азийн наадам болон Азийн АШТ-ий алтан медальт, гавьяат тамирчин Э.Цэндбаатарын мэргэжлийн боксын 11 дэх тулаан аравдугаар сарын 9-ний өдөр болох тов гарсан. Гэвч тулаан долоо хоногоор хойшлон 16-ны өдөр болжээ. Эл өдөр нь Э.Цэндбаатарын төрсөн өдөр юм.

Түүний хувьд мэргэжлийн боксын эхний 10 тулаандаа дараалан ялсан. Үүнээс таван тулаанд нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор буулган авсан билээ.

Тэрээр энэ удаа Доминиканы боксчин Френси Фортунатотой нүүр тулна. Өдгөө 26 настай Френси Фортунатогийн хувьд зургаан жилийн хугацаанд мэргэжлийн рингэнээ 16 тулаан хийснээс 15-д нь ялалт байгуулж, нэг удаа ялагдсан тамирчин юм.

Хоёр тамирчны тулаан АНУ-ын Флорида мужийн “Probox Events” төвд болно.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *