О.Алтангэрэл: Авлигачдын хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг Засгийн газарт танилцууллаа


Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар авлигатай тэмцэхтэй холбоотой зарим хуулийн төслүүдийг танилцуулсан байна. Энэ асуудлаар ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл тайлбар өглөө.

Тэрбээр “Монгол улс хөөн хэлэлцэх хугацаагаар хуулийн хийдлээр авлигачдыг шийтгэж чадахгүй өдий хүрсэн.Мөн оффшор дансанд байгаа хөрөнгийг хураана гэж олон жил ярьсан.Үнэн хэрэгтээ хилийн чанадад байгаа хөрөнгийг хураана, тоолно гэж хий ярихын оронд яг өөрсдийн нүдэн дээр байгаа хоёр сая төгрөгийн цалинтай мөртөө хоёр зуун сая төгрөгийн машин унадаг, 3 сая төгрөгийн орлоготой мөртөө гурван тэрбумын Хауст амьдардаг төрийн өндөр албан тушаал хашиж байсан, төрийн өмчит компаниудын захирлаар ажиллаж байсан хүмүүстэй хариуцлага тооцох асуудал нэн чухал байна. Анхдагч хуулийн төсөл 40 гаруй зүйл, 200 гаруй заалттай. Энэ хуулийн төслийг өнөөдөр засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Энэ намрын чуулганаар амжиж УИХ-д өргөн барина. Энэ хууль батлагдвал авлигачдтай ямар нэгэн хуулийн хийдэл, шалтаг сонсохгүйгээр тэмцэнэ. Мөн татвар төлөөгүй, орлогоо нотолж чадаагүй хууль бус хөрөнгүүдийг хураана. Ингэж байж авлигатай хийх тэмцэл амжилт гаргана. Монгол Улс өнөөдрийг хүртэл  15 орчим тэрбум төгрөгийг авлигын гэмт хэргийн хохирол хэмээн хураасан байна. Гэтэл авлигын гэмт хэргийн хохирол хэдэн их наядаар хэмжигдэж байна” гэж мэдэгдлээ.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *