Өрхийн эрүүл мэндийн төвийг ажлын өдрөөр уртасгасан цагаар ажиллуулна


Цаг агаар сэрүүсч байгаатай холбоотойгоор бага насны хүүхдийн  амьсгалын замын өвчлөл, томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдэг. Иймээс эмнэлгийн тусламж, үйлчилгээний бэлэн байдлыг хангах үүднээс нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад насанд хүрэгчид болон хүүхдийн хэвтэн эмчлүүлэх батлагдсан орны тоог нэмэхээр болжээ .

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 108,679 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 4,399 тохиолдол оношлогдож нийт үзлэгийн  дөрвөн хувийг эзэлжээ. Хүүхдийн түргэн тусламжийн 3161 дуудлага ирснээс 28.6 хувь  нь томуу, томуу төст өвчнийх байгаа аж.

Энэ сарын 13-ны өдрийн байдлаар нэмэлтээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 40, Баянзүрх дүүрэгт 50, Багануур дүүргийн нэгдсэн эмнэлэгт 10 ор дэлгэж, нийт 859 оронд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлжээ. Хүүхдийн орны ачаалал Сонгинохайрхан дүүрэгт 140, Баянзүрхэд 154, Багануурт 147, Налайхын нэгдсэн эмнэлэгт 159, бусад дүүрэгт хэвийн түвшинд байгаа юм байна. Нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн тусламж үйлчилгээний 759 ортой ба 2024-2025 оны томуу, томуу төст өвчний үеийн тооцооллоор 752 ор нэмж дэлгэхээр төлөвлөж байгаа аж. Мөн  эмнэлгийн орыг идэвхжлийн үед 964, алаг цоог дэгдэлтийн үед 1301, дэгдэлтийн үед 1511 ор дэлгэн ажиллахаар төлөвлөж байгаа юм байна. Томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай уялдуулан дүүргийн эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлгийн хүүхдийн кабинет, өрхийн эрүүл мэндийн төвийг ажлын өдрөөр уртасгасан цагаар, амралтын өдөр ажиллуулах зохицуулалт хийгдэх юм байна.

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *