Алдарт хөлбөмбөгч Лионел Месси гэмтлийн улмаас шигшээ багтаа тоглолгүй удсан. Тэгвэл түүний гэмтэл илааширч шигшээ багийнхаа хамт тоглолтод оролцлоо. Аргентины шигшээ баг өнөөдөр Боливийн эсрэг тоглоход Месси 3 гоол оруулж, 2 ассист өгч өөрийгөө хэн гэдгээ харуулав.
Ингэснээр тэрээр шигшээ багийнхаа 112 дахь, замналынхаа 846 дахь гоолыг орууллаа. Мөн 377 дахь ассистаа өгч, баг нь өрсөлдөгчөө 6:0 харьцаагаар хожив.
Уг тоглолт 2026 оны Дэлхийн аваргын урьдчилсан шатны тоглолт байсан юм. Аргентин 10 тоглолтын дараа 22 оноо авч хүснэгтийг тэргүүлж байна.