Халуун бууруулах лаа авахын тулд эмчийн бичиг хэрэгтэй юу?


Хүйтний улирал хаяанд ирж, ханиад томууны дэгдэлт аль хэдийн ихэсжээ. Өрх, дүүргийн эмнэлгийн ачаалал хэд дахин нэмэгдэж, үүд  тагласан урт дараалал үүсэж эхэлсэн байв. “Та ямар үйлчилгээ авах вэ? Дээшээ 206 тоот, дугаарлаж байгаад ороорой” гэж цуваа үүсгэн зогсох хүмүүсийг ээлж дараалан  оруулах сувилагчийн дуу  цуурайтна. Дараалалд  зогсох хүмүүс дундаас хүүхэд тэвэрсэн нэгэн ээж, “сая хажуугийн эмийн сангаас хүүхдийн халуун бууруулах лаа авах гэсэн өгсөнгүй. Эмчийн бичиг гээд байх юм. Энэ урт дараалалд оочирлож ороод ганц лаа бичүүлээд гарах юм уу? гэртээ бас хүүхдээ  ганцааранг нь үлдээсэн” хэмээн хэлэх нь сонстов. Халуун бууруулах лаа, толгойны эм, өвчин намдаагч авахын тулд эмчийн бичиг авахаар зогсож байгаа нэлээдгүй хүн байлаа. Энэ оны аравдугаар сарын нэгээс эм эмнэлгийн  тухай хуульд өөрчлөлт орж ихэнх эмийг эмчийн жороор олгох тухай журам баталсан.

Тодруулбал, халуун бууруулах лаа, гэдэсний эм, толгойны эм авахад хүртэл эмчийн жор шаардагдаж байгаа талаар иргэдээс мэдээлсэн. Гэтэл зарим эмийн сангуудад ямар эмийг жороор олгох, мөн ямар эмийг жоргүй олгох мэдээлэл ч дутмаг хэвээр. Гэвч орсон хүн болгоноос эмчийн бичиг шаардах нь зүй ёсны хэрэг үү? Энэ асуудлаар албаны хүмүүсээс мэдээлэл авахад жороор олгох эмийн нэрсийг гаргасан байгаа. Иргэдийн хэлээд байгаа эм бэлдмэлүүд жороор ологдохгүй гэж  хэлсэн ч эмийн санчид бүх эм жороор олгогдоно гэсэн хэвээр байв.

Мөн шөнө орой эмнэлэг, эмийн сан хаасан үед, хаанаас эмчийн бичиг авч өөрт хэрэгтэй эм бэлдмэлийн авах нь таны асуудал гэсэн шиг орхиж байна. Үүнээс болж ханиад томууны дэгдэлт ихсэж  байгаа эдгээр өдрүүдэд өрх, дүүргийн эмнэлгийн ачаалал эрс нэмэгдсэн тухай, Чингэлтэй дүүргийн, “Мэндцолмон “өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Ч.Хишигдэлгэр ярилаа

Түгжрэлээс эхлээд түм бум асуудал дунд стресстэй амьдардаг бид, хар үүрээр гарч, харуй бүрийгээр гэртээ ордог. Гэтэл толгойны эм, өвчин намдаах лаа авахын тулд өдөржин өрхийн эмнэлгийн үүд сахих хэрэг тулгараад буй. Эцэг эхчүүд хааяа нэг хүүхэд халуурах, гэдэс нь гүйлгэх үед анхны тусламжийн эм бэлдмэлийг эмийн сангаас авч өгөх нь байдаг л зүйл. Үүнээс өөр нөхцөлд  хүн болгон ажлын чөлөө заваар  улсын болон хороо дүүргийн эмнэлгүүдэд цаг аван үйлчлүүлдэг.  Харин өдөр тутамд хэрэг болдог энэхүү эм бэлдмэлийг авахын тулд өрхийн эмнэлэг орж, эмч нар болон өөрсдийн ажилд хүндрэл учруулж байгаад иргэд бухимдалтай байна.   

,

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *