БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгост биеийн хүч хэрэглэхийг анхааруулжээ


БНАСАУ-ын шинэ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Өмнөд Солонгосыг албан ёсоор “дайсагнагч улс” хэмээн тодорхойлсон тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг (KCNA) өнөөдөр мэдээлэв. Тодруулбал , Солонгос хоорондын эвлэрлийн гол бэлгэ тэмдэг гэгдэж байсан авто зам, төмөр замыг Пхеньян дэлбэлснээс хоёр хоногийн дараа буюу пүрэв гарагт Солонгосын ардын армийн 2-р корпусын штабт шалгалт хийх үеэрээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгосыг “гадны улс, илт дайсагнагч орон” гэж нэрлэн мэдэгдэл хийжээ. Ингэхдээ Умардын тусгаар тогтнолд халдвал бие махбодын хүч хэрэглэнэ” хэмээн анхааруулжээ.


One response to “БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун Өмнөд Солонгост биеийн хүч хэрэглэхийг анхааруулжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *