Явган хүний замаар автомашинтай зорчсон  KFC-ийн хүргэлтийн жолоочийг торгожээ


КFC-ийн хүргэлтийн автомашин явган хүний замаар явж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж олон нийт дургүйцлээ илэрхийлээд байсан юм. Тэгвэл зөрчил гаргасан жолоочийг 20, 000 төгрөгөөр торгосон талаар ЦЕГ-аас мэдээлсэн. Энэ талаар тус автомашины жолооч хэлэхдээ,” Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зам засварын ажил явагдаж байсантай холбоотой” гэжээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *