Бусдын биед халдсан бүлэг этгээдүүдийг илрүүллээ


Цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн Залуус хорооллын орчимд манай нөхрийг хэдэн хүүхдүүд зодоод явсан байна” гэх гомдол, мэдээлэлд шалгалтын ажиллагаа явууллаа.

Шалгалтаар Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуус” хорооллын үүдэнд иргэн “Б”-г үл таних 16-17 насны “Б”, “А”, “Х”, “Э” нар бүлэглэн биед нь халдаж, зодсон болохыг илрүүлж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *