Шон ‘Дидди’ Комбсын эсрэг долоон шинэ нэхэмжлэл гарсны дотор нэг нь 13 настай байхдаа хүчиндүүлсэн гэжээ. Мөн Ням гарагт холбооны шүүхэд гаргасан заргад нэрээ нууцалсан дөрвөн эрэгтэй, гурван эмэгтэй сүүлийн хорин жилийн хугацаанд Комбсын үдэшлэг дээр бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэж мэдэгдсэн байна.
Харин Дидди Комбсын өмгөөлөгч нар түүнийг батлан даалтад гаргахаар Даваа гарагт дахин оролдсон бөгөөд шүүхээр шударгаар шүүлгэх эрхийг нь алдагдуулж байна гэжээ.
Өдгөө 54 настай Комбсыг есдүгээр сарын 16-нд олон жилийн турш эмэгтэйчүүдийг дарамталж, хүчирхийлсэн, хамтран ажиллагсад, ажилчдаа хүчирхийлсэн, хүн хулгайлах зэрэг хэргүүдэд буруутган баривчилсан билээ.
Түүний шүүх хурал 2025 оны тавдугаар сард болохоор тов гарсан.