Монголын баг тамирчид Муай тай боксын Азийн цомын тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртлээ. Тодруулбал Э.Ариунзаяа (вайкру) алт, элит ангиллын 60 кг-д Б. Амгаланбаяр алт, 71 кг-д Н. Алтанбаяр алт, 57 кг-д Б.Санчир мөнгө, 51 кг-д Н.Цогтгэрэл хүрэл, U23 насны 54кг-д Э.Ариунзаяа нар мөнгөн медалийн эзэд болжээ.
Азийн цомын тэмцээн 2024 оны аравдугар сарын 18-21ны өдрүүдэд Тайвань улсын Тайпэй хотод болсон юм.