Орон нутгийн замд зорчиж байсан тээврийн хэрэгсэл гэрлээ шилжүүлээгүйгээс замын хажууд зогсож байсан мотоциклтой хүмүүс өртөж, нэг нь амь эрсэдсэн ноцтой осол өнгөрсөн долоо хоногт гарчээ. Учир нь Архангай аймагт нэг гэр бүлийн хоёр, цагдаагийн ажилтны дуудсан цагт амжиж очин жолооны үнэмлэхээ авахаар явахдаа ийнхүү амиа алдсан байна. Энэ бол хууль хүчний байгууллагын ажилтнуудын дарамт жирийн иргэд дээр ямар хүндээр тусч байгаагийн нэгэн тод жишээ гэж нутгийн иргэд ярьж байгаа юм. Хэргийн талаар эх сурвалжууд ингэж мэдээлж байна.
Архангай аймгийн Чулуут сумын иргэн Ц “Манай сумын залуу гэр бүлийн төлөөлөл эхнэр, нөхөр хоёр зам тээврийн осолд өртсөн харамсалтай хэрэгт нутгийн иргэд бид туйлын гашуудаж байна. Нөхөр нь өнгөрсөн жил жолооны эрхээ хасуулсан юм билээ. Түүнээс хойш жолооны эрхээ сэргээхийн тулд байн байн сургалтад сууж байсан юм уу даа. Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт үдээс хойш 16:00 цагийн орчимд аймгийн цагдаагийн газраас түүн рүү залгаад “Маргааш ирж үнэмлэхээ аваарай. Өглөө 09.00 цаг гэхэд бэлэн байгаарай” гэжээ. Манай сумаас аймгийн төв хүртэл 130 км зайтай. 65 км шороогоор явж байгаад засмал руу нийлдэг. Аймаг ортол бараг 3-4 цаг явдаг. Тэр өдөр сумаас аймаг орох машин байгаагүй тул эхнэр, нөхөр хоёр мотоциклтойгоо гарахаас өөр сонголт байгаагүй гэж нутгийн иргэд ярьж байна.
Яагаад гэвэл цагдаагийн дуудсан цагт буюу өглөө 09:00 цагт бэлэн байх ёстой. Машинтайгаа явах гэхээр жолооны эрхээ хасуулчихсан хүн мотоциклтойгоо хөдөлсөн бололтой. Ингээд тэднийг засмал руу нийлэх үеэр харуй бүрий болсон байж.
Гэтэл өөдөөс нь гэнэт мэлийсэн цагаан гэрэлтэй машин гараад ирсэн гэсэн. Тэгэхэд нөхөр нь “Мотоциклын гэрэл олигтой тусахгүй болохоор гялбаанд орох юм байна. Өнгөрөөж байгаад хөдөлье” гээд замын хажуу руу гараад дөнгөж зогсоод байтал ард нь явж байсан приус маркийн машин хамаад шидчихсэн гэсэн.
Тэр мөчид хурц цагаан гэрэлтэй машин ч хажуугаар нь өнгөрч, түүний араас явж байсан машиныг мотоциклтой хоёр мөргөөд унасан юм билээ. Ингээд эхнэр нь газар дээрээ амьсгал хурааж, нөхөр нь хүнд гэмтэл авсанд үнэхээр сэтгэл өвдөж байна. Орон нутгийн замд тээврийн хэрэгслүүд гэрлээ шилжүүлдэггүйгээс болж ийнхүү сайхан гэр бүл хагацлын зовлонд унасан нь орон нутгийн иргэдэд хүнд цохилт боллоо” гэв.
Өөр нэг эх сурвалж Б “Осол гаргасан приус машиныг 21 настай залуу жолоодож явсан юм билээ. Түүнтэй хамт 19 настай найз эмэгтэй нь, бас нэг найз нь гээд гурвуулаа явж байсан гэсэн. Тэд ч бас хурц тод гэрлийн гялбаанд орсон гэж ярьсан байна лээ. “Гэрлээ шилжүүлээгүй орж ирсэн тээврийн хэрэгсэл нь автобус байсан. Өөдөөс нүд гялбатал тусахаар нь тоормосоо гишгэж хурдаа хассан. Ингэхдээ урд мотоциклтой хоёр хүн явж байгаа даа гэж бодоод хурдаа хассан. Гэтэл яаж ч тоормос гишгэсэн зогсож чадалгүй явсаар осол гаргачихлаа” гэж ярьсан тухай талийгаачийн ойр тойрныхон нь ярьж байгаа юм. Уг нь мотоциклтой хоёр хүн замаас гараад, тээврийн хэрэгсэл хажуугаар нь хангалттай зөрөх зай тавьсан байсан гэсэн. Гэтэл тэр приустэй залуучууд тэднийг хараагүй мөргөснийг бодоход гэрлийн гялбаанд давхар орсноос гарцаагүй байх” гэлээ.
Чулуут сумын иргэн Х “Талийгаач эмэгтэй их сайхан дөлгөөхөн хүн байсан. Зан ааль сайтай. Эднийх гурван хүүхэдтэй. Том нь наймдугаар анги. Бага нь энэ жил нэгдүгээр ангид орсон. Ослын улмаас нөхөр нь хөл, гар нь хугаралттай, тархи толгой нь хүнд гэмтсэн сурагтай. Томографикийн шинжилгээгээр сайнгүй л гарсан гэсэн. Цагдаа дуудсаны дагуу цагтаа амжих гэж яваад өөрөө хүнд гэмтээд, эхнэрээ алдчихаар ямар олиг байхав. Ах дүүс нь цагдаад “Яах гэж жолооны үнэмлэх ирж ав гэсэн юм бэ. Ингэж хүнд суртал гаргах хэрэг байсан юм уу. Та нарыг ингэж ир гэж дарамтлаагүй бол энэ гэр бүл ингэж хагацаж салахгүй байх байсан” гэж хандсан юм билээ. Тэгэхэд цагдаа нь “Жолооны эрхгүй байж яах гэж мотоцикл жолоод гэсэн юм бэ” гээд бурууг тэдэнд тохох янзтай ярьсан гэсэн шүү. Үнэхээр цагдаа нар жирийн иргэдээ дарамтлаад сурчихсан нь эндээс тод харагдаж байгаа биз дээ. Бүх юм цахимжиж байгаа гэчихээд алгын чинээ цаас ирж ав гэсэн цагдаагийн албадлагаас болж бага насны гурван хүүхэд өнчирч үлдлээ шүү дээ. Автобусны ард явж байсан машинтай залуус хүртэл хохирогч болчихож байгаа юм. Тэд Увс аймгийн залуус юм билээ. Урд нь том автобус явж байсан. Гэнэт өөдөөс нь мотоциклтой хүмүүс шидэгдээд ороод ирсэн. Манай машин ч бас эвдэрсэн. Гэхдээ бид мөнгө төгрөг нэхэхгүй. Харин ослын талаар цагдаад мэдүүлэг өгөхөд бэлэн байгаа шүү гэж хэлсэн байна лээ” хэмээн хоолой зангируулан ярив.
Өөр нэгэн эх сурвалж болох иргэн О “Ийм харамсалтай осол гарсанд их цочирдож байна. Ер нь жолооч нар маш хурц гэрлүүд машиндаа нэмэлтээр тавьсан байдаг. Энэ нь эсрэг урсгалаас ирж байгаа машинд урдах зам нь харагдахгүй байх эрсдлийг үүсгээд осол гаргах хамгийн том шалтгаан болдог гэж бодож байна. Шөнийн замд орон нутгийн замд зорчиж байгаа жолооч нар ихэнхдээ холын гэрлээ шилжүүлж явдаг. Гэтэл 150 метрээс багагүй зайд явж байвал ойрын гэрлээ асаах ёстой гэдгийг жолооч нар ихэнх нь мэддэггүй. Тийм учраас бусдыгаа хүндэлж, гэрлээ заавал шилжүүлж, хол ойрын гэрлээ зөв тохируулж сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэдэн хүний амь нас, эрүүл мэндээр хохирч байж энэ бүхнийг ойлгох юм бүү мэд” гэсэн юм.
Ноцтой ослын талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Тухайн дуудлага мэдээлэл 19:00 цагийн үед ирсэн. Цагдаагийн газрын шуурхай бүрэлдэхүүн хэргийн газар очиж үзлэг хийсэн. Осолтой холбогдох тээврийн хэрэгслийг тогтоож, одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Ер нь орон нутгийн замд манай жолооч нар шөнийн цагаар ихэвчлэн гэрэл шилжүүлдэггүй тохиолдол их гардаг. Үүний улмаас гэрэлд цохиулаад, эсрэг урсгалын машин осолд өртөж хүний алтан амь хохирч байгаа харамсалтай дуудлагууд ирдэг. Замын гадаргууд гулгаа их үүссэн учраас жолооч нар тээврийн хэрэгслийнхээ дугуйг солиогүй байгаатай холбоотой ослын дуудлага мэдээлэл ирж байна. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногоос цасан бүрхүүл тогтож, даваа гүвээнд халтиргаа гулгаа их үүсээд байгаа. Үүнтэй холбогдуулан мотоциклын хөдөлгөөнийг өвлийн улиралд тодорхой хугацаагаар хязгаарлах талаарх саналаа аймгийн Засаг даргад хүргүүлэх гээд бэлтгэн ажиллаж байна. Халтиргаа үүссэн үед мотоцикл аваар осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг” гэсэн мэдээлэл өглөө.
Г.Балгармаа
21 responses to “Архангай аймагт гарсан ноцтой ослын талаар эх сурвалжууд ингэж мэдээллээ”
Автобуснууд бол аймаар гэрэлтэй шүү шөнө зөрхөд бол хэцүү2 журам дүрэмд нэмэлт оруулах хэрэгтэй
Хайран сайхан залуус. Хар залуугаараа хорвоог орхино гэдэг үнэхээр харамсалтай. Үр хүүхэд гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье.
Цагдаа нар шөнө зогсож гэрлээ шилжүүлээгүй жолооч нарыг жинхэнэ торгож баймаар байна. Шөнө явахад үнэхээр хэцүү шүү. Урдаас маш тод цагаан гэрэл гарч ирээд бараг харахгүй шахам болгодог доо. Энд бас цагдаагийн хүнд суртал байна. Дээд дарга нарт бол өөрсдөө аваачиж өгнө дөө.
Сайн байна уу энэ талаар ярихгүй байж чадсангүй ээ хэрвээ цагдаагаас дуудаагүй байсан бол орой нь яриагүй байсан бол энэ осол гарах уу хайрын сайхан хүний амьдрал 3 хүүхэд нь яана даа хөөрхий нялх балчираараа үлдлээ яадаж байхад ээж нь өнгөрсөн аав нь хүнд хэцүү байнаа бодохоор л зүрх эмтрээд байх юм
Сайн байна уу энэ талаар ярихгүй байж чадсангүй ээ хэрвээ цагдаагаас дуудаагүй байсан бол орой нь яриагүй байсан бол энэ осол гарах уу хайрын сайхан хүний амьдрал 3 хүүхэд нь яана даа хөөрхий нялх балчираараа үлдлээ яадаж байхад ээж нь өнгөрсөн аав нь хүнд хэцүү байнаа бодохоор л зүрх эмтрээд байх юм
ter awtobusnii joloochiig olood hariutslaga tootsoojee Aluurchin bol ter awtobusnii jolooch shvv dee
ШУУДАНГААР ӨГӨӨД ЭСВЭЛ ХҮЛЭЭН АВАХ ДЭЭРЭЭ ҮЛДЭЭЧИХ ЮМЫГ ДАРАМТАЛДАГ ЦАГДАА ХЭН БЭ? НЭР УС, ЦОЛЫГ НЬ ИЛ БОЛГО!!!
ХАМААТНУУД НЭГ ЮМ БОДНО БАЙГАА.
Шуудангаар өгөөд эсвэл хүлээн авах дээрээ үлдээчихэж болох юмыг яахаараа заавал цаг цааж дарамтладаг юм?
Жолооны үнэмлэхээ сэргээхийн тулд байн байн сургалтанд суулгах гэх заваарсан юмыг болиулах хэрэгтэй.
Цагдаа нар маш их буруутай уржигдао буюу 2034 оны 10 дугаар сарын 21 ны өглөө 9 цаг орчимд баруун 4 зам дээр цагдаагийн буруу дохионоос болж нэг залууг автобус мөргөсөн цагдаа нь хээв нэг байж байсан явган хүний ногоон гэрэл асаж байхад машин яв гэж дохидог асуудал монголд л байдаг түүнчлэн энэ асуудалд оношлогооны компани буруутай яагаадстандартын бус гэрлийг хүлээв зөвшөөрөөд байгаан цагдааа нар явган хүний гэрэл дохионыхоо учрыг мэддэг баймаар байна энэ заваануудаас маш олон гэмтэхээр байна бас гэрэл дээр шууд дохиж зогсооно автобус дүүрэн хүн гэмтэнгээ алдсан яривал их л юм байна даа
Tsagdaa guai hvnd surtal gargalgvi margaash irj avaarai geed helsen bol… neg ger bvl eleg bvten baih bailaa…Vneheer haramsaltai
Цагдаа энд хамаагүй баймаар, гэрлэн шилжүүлээгүй бас магадгүй хурд хэтрүүлэн явсан байж болзошгүй пруис буруутай юм биш үү, юун цагдаагийн дарамт вэ, эрхээ хасуулна гждэг чин өмнө нь ноцтой зөрчил гаргасан байх нь, эрхээ хасуулаагүй байсан бол…
Ийм бичвэр тэрлэж суухаас ичээч!!!
Эх үүсвэр нь иргэн хүн буруутай л юм бна… түүнээс улбаатай нөхцөл бдлыг хар!
Тэр цаг хугацаа , бичиг авах энэ тэр амь амьдралд падгүй шүү БИЧИГЧ ГУАЙ!!
Заавал хэн нэгнийн харлуулж өшөө авах гэж ийм тэрлэж ард-төрийг бүү тэмцэлдүүл!
Стандарт бус өсгөгчтэй цагаан гэрэлнүүдийг тавиулахгүй байх хэрэгтэй байна.
Цагдаа хуулийнхан өөрсдөө юу ч мэдэхгүй хууль барьж бгаа гэж болхи бүдүүлэг шийдвэртэй бна Хөгжсөн улсад бол хэзээ ч ингэхгүй шуудангаар явуулна амьдралтай уялдуулж бай Бас юуг нт авах гэж горьдов
Awtobusnuud oron nutgiin zamd gerel shiljvvlehgui tsagaan zuraas dawj zam golloj ywdag ni vnen haramsaltai ym
ямар аймар юм бээ!!!
Цагдаа буруутгаад яахав. Гол буруутан гэрлээ шилжүүлээгүй гайтай ХҮН ХОГ л байна шүү дээ.
Хайран сайхан залуус
Энэ айлын амь
Тэгээд цагдаа гэрт нь үнэмлэхмйг нь хүргэж өгөх ёстой юму
Нэг суманд 2 цагдаа бдг
Бүх айлаар үнэмлэх тараагаад явах уу
Бас тэр приустэй залуучууд хүн дайрж алчихаад юун олон үгтэйн
Жолооч нар гэрлээ шилжүүлээгүйгээс авто осол гарч хүний амь хохироосон байна ял шийтгэлийг нь чангатгах хэрэгтэй
гялбалаа гялбалаа гээд газар дээр нь хүн алчдаг гэнэ ээ эргүү оркуд
насаар нь энэ муу эхийн сүнс энэ ллрдыг эргэж иойрлх болтугай