“Зогсоол”  хөтөлбөрөөр орон сууцны хороолол дунд хаалт хийдэг байдлыг зохицуулна 


Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд хашаа, хайс, орон сууцны хорооллын хаалтыг зөвшөөрөлгүйгээр дур мэдэн баривал хуулийн хариуцлага хүлээлгэх юм. Тухайлбал, Газрын тухай хуульд зааснаар Нийтийн эзэмшлийн зам талбайг зөвшөөрөлгүй хашаалсан бол албадан чөлөөлж, шаардлагатай тохиолдолд гарсан зардлыг буруутай этгээд нөхөн төлүүлэхээр тусгасан байдаг байна.

Энэ талаар Газар зохион байгуулалтын албаны кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар хэлэхдээ “Аж ахуйн нэгжүүд, анх газар эзэмшүүлсэн байгууллагууд нь орон сууцаа бариад зарахдаа гадуур том хашаа барьдаг. Хашаа, хаалтыг эзэмших газраасаа хэтрүүлэн барьсан тохиолдолд буулгадаг” гэлээ. Иймд цаашид орон сууц хотхон хороолол дундах нийтийн эзэмшлийн зам талбайд хаалт, хашлага хийдэг байдлыг халахын тулд “Зогсоол хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Үүнд орон сууцны хороолол дунд хаалт хийх асуудал , мөн авто зогсоолыг хэрхэн яаж ашиглах талаар нарийн тусгах юм.


One response to ““Зогсоол”  хөтөлбөрөөр орон сууцны хороолол дунд хаалт хийдэг байдлыг зохицуулна ”

  1. Энэ хаалтны хүчинд л гэр орондоо орж ажил ар ч байна.Өдрийн цагаар цай уух гэж гэртээ ирээд орж чадахгүй буцдаг( гадны машин пиг) ойролцоо байгууллагуудын машин бидний байрны зогсоолд тавиад ,(ажил тарж ирээд )-ч тэднийг явтал машиндаа хүлээж алийгаа алддаг.Битий хачин 2 хүний эрхийн төлөө тэнэг2 шийдвэр гаргаад байгаарай!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *