Монгол Улсад буруу хүрдтэй 780 мянган автомашин байна


Монгол улсын замын хөдөлгөөний дүрэмд 1990 онд өөрчлөлт оруулж баруун буюу буруу жолооны хүрдтэй автомашиныг хориглоно гэх заалтыг хүчингүй болгосноос хойш өнөөдөр 780 мянган буруу жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна. Тэгвэл шийдвэр гаргагчдын зүгээс баруун жолооны хүрдтэй автомашиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдлийг хэлэлцэж, хориглох тухай ярьж байгаа юм. Харин иргэд энэ тал дээр “Монголчуудын хэрэгцээнд таарснаар зөв талдаа хүрдтэй автомашин оруулж ирж чадах уу?  Өчнөөн мянган буруу талдаа хүрдтэй авто машинуудыг яах юм гэх байр суурийг илэрхийлж байна.

Ингэснээр зам тээврийн осол, түгжрэл зэргийг буурна хэмээн үзэж байгаа гэдгийг Түгжрэлийн сайд Р.Эрдэнэбүрэн хэлсэн. Ийн алхам алхмаар буруу талдаа хүрдтэй автомашинаас салж зөв хүрдтэй автомашиныг ашиглах болохоор төлөвлөсөн гэдгийг албаныхан онцолсон юм. Одоогоор Монгол Улсад 1 сая 300 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүний 1 сая 80 мянга нь автомашин байна. Эдгээр тээврийн хэрэгслийн 50 орчим хувь нь буруу хүрдтэй гэх судалгаа гарчээ.  Зам тээврийн хөгжлийн яамнаас 2013 оноос эхлэн буруу хүрдтэй автомашины имдортыг хориглох тухай ярьсан ч өнөөдрийг хүртэл биелээгүй  байдаг.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *