Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Гичгэнэ багийн “Дүнх” гэдэг газар автомашин шатаж байна гэх дуудлага 10 дугаар сарын 23-нд аймгийн Онцной байдлын газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу Жаргалтхаан сумдахь Эрэнхайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн “Toyota Prius-20” загварын суудлын автомашин шатсанаас улбаалан 2 км үргэлжлэх талбай шатаж байсныг унтраажээ. Галлагааны улирал эхэлснээс хойш ахуйн хүрээний гал түймрийн дуудлага нэмэгдсээр байгаа юм. Өнгөрсөн хоногт СХД, Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт байшин, гэр, амбаар шатсан дуудлага тус тус бүртгэгдсэн байна. Иймд иргэдийг сэрэмжтэй байж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас анхаарууллаа.