Сэтгүүлч Э.Ганхуягийн амь насанд халдсан этгээдийн гэм буруугийн шүүх хурал 11 дүгээр сарын 8-нд товлогдон хойшиллоо


СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн гэх Д.И-д холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр 11:00 цагт эхэлсэн.

Шүүгдэгчийн зүгээс “Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан. Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хэлэлцээд ирэх 11 дүгээр сарын 8-ны 09:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *