180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна


Өнөөдрийн байдлаар 180 ус түгээгүүрийг автоматжуулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Ус Сувгийн Удирдах Газраас мэдээллээ.  Уг ажил дуусахад Улаанбаатар хотын хэмжээнд нийт 331 ус түгээгүүр, ухаалаг 24 цагийн үйлчилгээнд шилжих юм.

 “Улаанбаатар хотын 6 дүүрэгт төвлөрсөн шугамд холбогдсон 328 ус түгээгүүр байдаг. Үүнээс 151 ус түгээгүүрийг 2016-2022 оны хооронд үе шаттайгаар автоматжуулсан бол 2022 оны нэгдүгээр сараас АНУ-ын Мянганы сорилтын сангийн санхүүжилтээр үндсэн 180 ус түгээгүүрийг автоматжуулах, тоног төхөөрөмж суурилуулах ажлыг хийж, төслийн үе шат өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй байна” гэж УСУГ-ын харьяа Шугамаар ус хангах албаны дарга Б.Баярбилэг хэллээ.

Нийт ухаалаг ус түгээгүүрийг УСУГ-ын Хяналт, удирдлагын төвөөс бүрэн хянаж удирдах боломжтой. Мөн ус түгээгүүрүүдийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бүрэн камержуулжээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *