Архангай, Баян-Өлгий зэрэг 10 аймгийн чиглэлд зорчдог тээврийн хэрэгсэл Драгон төвөөс үргэлжлүүлэн явна


Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Номин агуулахын урдах зам засварын хучилтын ажил хийгдэхтэй холбогдуулан Номин автобуудлаас эхлэлтэй Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Увс, Ховд зэрэг аймгийн чиглэлүүд 10 дугаар сарын 22-ны 08:00 цагаас эхлэн Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэж эхэлсэн. Энэ зохицуулалт аравдугаар сарын 28-ныг дуустал хугацаанд үргэлжлэх байсан ч хугацааг сунгасан байна. 

Тодруулбал, дээрх чиглэлийн тээврийн хэрэгслүүд 2024 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд Драгоноос тээвэрлэлт гүйцэтгэх болсныг Автотээврийн Үндэсний Төвөөс мэдээллээ.  


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *