Дундговь аймгийн Хулд сум Бүлээн багийн “Шар цохио” гэх газарт шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрсөн амралтын өдөр 13:56 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25-р ангийнхан орон нутгийн иргэд хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ. Түймрийг өчигдөр буюу ням гарагт бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар түймэрт 300 га талбай шатсан байна.