“Монголын орон сууцжуулалтын ирээдүй” форум болж байна


Манай улсын орон сууцжуулалтын ойрын ирээдүйн бодлогыг хэлэлцэх олон улсын форум өнөөдөр /2024.10.28/  Шангрилла зочид буудалд болж байна.

Орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх, санхүүжилтын бодлогыг оновчтой болгох, орлогод нийцсэн орон сууц, олон улсын туршлагыг нэвтрүүлэх арга зам зэрэг сэдвээр оролцогчид хэлэлцүүлэг, илтгэл тавилаа.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны сайд Ж.Батсуурь, “Ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийг 2025 онд 1.2 их наяд төгрөгт хүргэх бөгөөд жил бүр тус эх үүсвэрийг үе шаттайгаар нэмэгдүүлж, 2028 онгэхэд 60 мянган айл өрхийг ипотекийн зээлд хамруулна” гэлээ.

Мөн ипотекийн зээлийн 50-иас дээш хувийг орон нутагт олгохоор төлөвлөж байна. Ирэх 4 жилд 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна гэв.

Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө иргэдийг орон сууцжуулах тодорхой зорилтуудыг тусгасан.

Үүнд нь:

• Үндэсний баялагийн сангаар дамжуулан орлогод нийцсэн орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх; 

• Ипотекийн зээлийг өрхийн орлогын түвшинтэй уялдуулах; 

• Үндэсний орон сууцны корпораци байгуулж, орон сууцжуулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

• Зорилтот бүлгийн иргэдэд чиглэсэн түрээсийн орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлэх;

• Байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцыг нэмэгдүүлэхэд хөнгөлөлттэй зээл, урамшуулалын механизмийг нэвтрүүлэх;

• Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор “Шинэ зуунмод”, “Шинэ Хархорум” зэрэг хотуудыг шинээр байгуулах;

• Аймаг, сум, орон нутагт  орон сууцжуулалтын үйл ажиллагааг бодлогоор дэмжих зэрэг болно.

Улсын Их Хурлын намрын чуулганаар Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Үндэсний орон сууцжуулалтын тухай анхдагч хуулийн төсөл зэрэг Барилгын салбарын багц хуулийн төслүүдийг боловсруулан, өргөн барьж, батлуулахаар ажиллаж байгааг бодлого боловсруулагчид хэлж байна.

,

One response to ““Монголын орон сууцжуулалтын ирээдүй” форум болж байна”

  1. Засс та нарт цементэн оромж хэрэггүй, байгальтай ойр малаа бараад

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *